Эрэлч нохой бэлтгэх сургалт эхэллээ

Сүүлийн жилүүдэд байгаль, цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж өссөөр байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохойг ашиглах, сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх  ажлыг эхлүүлж улмаар Засгийн  газрын тогтоолын дагуу ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албыг өнгөрсөн оны есдүгээр сард байгуулсан билээ.

Тус албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-18” сургалт өнөөдөр Эрэлч нохойн албаны сургалтын төвд эхэллээ.

Сургалтад Аврах тусгай анги, НОБГ-ын Аврах анги-105, бүсийн төвүүд, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгаас нийт 10 алба хаагч хамрагдаж, 10 албаны нохойг батлагдсан хөтөлбөрийн дагуу эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчид нохой хөтлөгчөөр суралцаж бэлтгэгдэх юм.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалын дагуу зохион байгуулагдаж буй “АНС-18” сургалт өнөөдрөөс эхлэн зургаан сарын турш үргэлжлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.