
БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн XII паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Батмөнхийн Ганболд оролцож байгаа билээ. Тэрбээр өнөөдөр гүйлтийн цанын тэших текникээр 20 километрийн зайд уралдаж, 55:32 секундын амжилтаар 16 дугаар байрт шалгарсан байна.
Энэ төрөлд нийт 18 тамирчин уралдсан бөгөөд Украйны тамирчин түрүүлж, Франц, Норвегийн тамирчид удаалжээ. ОУХМ Б.Ганболдын хувьд 58:27.4 цагийн амжилт үзүүлсэн бөгөөд тэргүүлэгчээс +11:13.3 минутын алдагдалтай барианд орсон байна.
Манай тамирчин өнөөдрийн уралдаанаас гадна гүйлтийн цанын 1 км, 10 км-ийн зайд энэ сарын 14, 17-ны өдрүүдэд уралдах юм.
Г.Зул