Э.Амартүвшин “Браво” шагнал хүртлээ

УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн шилдэг уран бүтээлчдийн оролцдог олон улсын мэргэжлийн дуу хөгжмийн "Браво” ёслолоос Хүндэт шагнал хүртжээ. 

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "За сайхан өдөр байлаа. Ийм сайхан нэр хүндтэй олон улсын шагнал авлаа. Москва хотноо агуу их Большой Театрын тайзан дээр хоёр дахь удаагаа дуулж энэхүү шагналыг гардан авч байна. Монгол Улсын соёл урлаг нэр хүндэд чухал түлхэц болхоор үйл явдал боллоо гэж үзэж байна. Энэ мөчийг маань ач холбогдол өгч хамтдаа баярыг хуваалцсан москва д ажиллаж амьдарч суралцдаг бүх хүмүүст талархлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.





Евразийн 15 улсын мэргэжлийн уран бүтээлчид оролцсон уг ёслолоос Э.Амартүвшингийн хамт Сүми Чо /БНСУ/, Сэйити Фүрүкава /Япон/, Лианг Ли /БНХАУ/ нар мөн хүндэт шагнал хүртсэн байна.


 

“Браво” шагналыг ОХУ-ын Соёлын яам тэргүүтэй олон байгууллага хамтран санаачилж, “Роснефть” компани санхүүжүүлэн, Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдийг хамруулан олгож байхаар өнгөрсөн жилээс хэрэгжүүлж байгаа юм. Уран бүтээлчдийг нийтийн  болон мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн Олон улсын шүүгчдийн үнэлгээгээр тодруулан шагнах бөгөөд шалгаруулалт уран бүтээлчийн ур чадварыг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойлдгоороо бусад шагналаас ялгаатай аж.



















Г.Зул
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ta Delhiin hamgiin gaihamsigyydiin neg  2018-03-12 09:22:42
    E.Amartybsindee bayar hyrgye,yneheeriin ikhe itgedeg syy!yneheeriin ikhe baharhadag syy!!!ta bol Delhiin gyalalzsan saihan tom dyychin men,tyyndee ch temyylej y...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-12 05:04:32
    Сайхан мэдээ байна. Улам их амжилтыг хүсье...
    64.119.18.165
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-12 04:44:13
    Монгол Улсын гавъяат жүжигчин Э.Амартүвшиндээ баяр хүргэж цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!
    43.242.240.198
    Мэдэгдсэн Хариулах