Дээд шүүх МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
СХД-ээс зохион байгуулж буй “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөн Өргөө кино театрын хойно байрлах Royal house hotel-д болно. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, Замын цагдаагийн газар, Авто замын газар, Авто тээврийн газар зэрэг холбогдох албан тушаалтнууд оролцоно.

09:00 цагт:  Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын "Улаанбаатар лиг" волейболын шигшээ тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд болно.

10:00 цагт: “Хуулиа мөрдье-21” аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран их, дээд сургуулийн оюутан залуусын дунд “АРХИ, МАНСУУРЛЫН ХОР ХӨНӨӨЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА” сэдэвт дэвжээ тэмцээнийг  Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулна.

10:30 цагт: Улсын Дээд шүүх МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэнэ.

11:00 цагт: Түүхийн судалгааны зарим бүтээлийг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ ШУА-ийн 303 тоотод болно. Энэхүү түүхэн үйл явдалд ШУА-ийн удирдлага, Архивын Ерөнхий газрын удирдлагууд оролцоно.

11:00 цагт: "Малчдад туслах хүмүүнлэгийн аян"-д цугларсан тусламжийн эд зүйлсийг танилцуулж, малчдад хуваарилан хүргүүлэхээр ачуулж, хамтарч ажилласан байгууллагуудад талархал илэрхийлнэ. Хаана: Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд

11:00 цагт: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн дархлаажуулалтын тасгуудад ажиллаж, уушигны хатгалгааны эсрэг вакцинд хүүхдүүд хэр хамрагдаж байгаа болон явцын мэдээллийг авахаар газар дээр нь ажиллана.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.