Ихэнх нутгаар салхи шуургатай байна

-Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байх боловч, маргааш нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, ихэнх нутгаар салхи шуургатай анхааруулж байна-
 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 7-9 градус дулаан байна.

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж  Онон, Улз, Халх голын голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.