“Эзэн-100” хөтөлбөрт хийх дүгнэлтээ хойшлууллаа
Монгол Ардын Нам  нь  Монгол Улсын эв нэгдэл, үндэсний  эрх ашгийг эрмэлзэгч улс төрийн тулахтай хүчний хувьд БНХАУ-ын дарга ноён Си Жинпиний манай улсад хийж буй дээд хэмжээний айлчлал тохиож байгаатай холбогдуулан Засгийн газрын “Эзэн-100” хөтөлбөрт хийх дүгнэлтийг энэ сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулж байна.

Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн идэвхжилийг 100 хоногт эрчимжүүлэх зорилго бүхий “Эзэн-100” хөтөлбөрийг 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс эхлүүлж, энэ сарын 18-нд дууссан билээ.

Монгол Ардын Нам энэхүү хөтөлбөр нь манай улсын эдийн засаг, нийгмийн байдалд ямар эерэг нөлөө авчирав, хөгжил дэвшил  авчирсан уу эсвэл уруудан доройтож хямрал гүнзгийрсэн  үү гэдэгт албан ёсны тоо баримтуудад түшиглэн  дүгнэлт хийж, бодит үр дүнгийн талаар энэ сарын 20-нд мэдээлэх байсан юм.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mgl 2014-08-20 09:03:32
    ezen 100 geheer 100 huvi suudal awj said bolood eh ornoo tsulmunu gsn uguu
    103.229.177.18
    Мэдэгдсэн Хариулах