Цэцэг тарих энгийн аргууд
 Дараах зөвлөгөөг уншаад өөрийн гэсэн цэцгийн хүрээлэн бүтээх боломжтой.

-Эхлээд үржүүлэх цэцгээ сонгож мөчрийг нь 4-5 үеийн доогуур тайрч аваад усанд хийнэ. Үндэслүүлэх мөчрийн гуравны нэг нь усанд байх ёстой. Усны хлорыг арилгахын тулд нэг өдөр сойх бөгөөд өдөр бүр солих шаардлагатай. Гэрэлтэй, дулаан газар байсан мөчир 3-4 долоо хоногийн дараа иш нь бүдүүрч үндэс нь гардаг. Энэ үед авч шороонд суулгана.
 
-Навчаар ургуулдаг цэцэг байдаг. Ийм цэцэгний боловсорч гүйцсэн навчийг тайрч аваад усанд хийж дээгүүр нь бүтээнэ.
Үүнийгээ салхилуулж, ус нэмж байвал сайн ургах бөгөөд үндэс гарахаар нь шороонд суулгана.
 
-Өөр нэг арга нь цэцэгний ишнээс 3-8 см урттайгаар хурц хайчаар хайчилж аваад доод хэсэгт байгаа навчийг нь авч хаяна. Харин дээд хэсгийн том навчийг хагас болгон хайчлах нь уурших талбайг бага болгож байгаа хэрэг. Дараа нь ямар ч хамаагүй төмөр эсвэл пластмассан сав авч ёроолыг нь жижиг, жижиг нүхлэн чулуу буюу модны нүүрс дэвсэн чийглэг зөөлөн хөрс нэмээд үндэслүүлэх мөчрөө суулгана.
 
Гэрэлтэй , дулаан газар байлгаж, хааяа услах хэрэгтэй. Ингээд шинэ навч гарах юм бол цэцэг ургаж эхлэхийн тэмдэг. Гэрийн нөхцөлд ургуулсан цэцэг илүү тэвчээртэй, өвдөх нь бага байдаг байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.