“Анагаах ухааны хөгжлийн ирээдүй” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв
Монголын анагаах ухааны академи, ШУА-ийн Физик, математик, химийн салбарын бага чуулган  хамтран “Анагаах ухаан ба байгалийн ухааны зарим салбарын хамтын ажиллагаа, уялдаа” сэдвээр /03.06/ хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Б.Баярт үг хэллээ.

Хамтарсан хэлэлцүүлэгт МАУА-ийн Ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн “Анагаах ухааны хөгжлийн ирээдүй” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлж, АШУД, проф. М.Амбага “Хүн, амьтны бие дэх протоны урсгалын 9 дамжлагат битүү хэлхээ”; БШУД, проф. Ж.Батсуурь, “Хүний биоэнергийн физик мөн чанар”, ШУА-ийн ФМХ-ийн салбарын бага чуулганы дарга, академич  Д.Сангаа  “Хавдрын эмчилгээнд нано технологийн ололтыг хэрэглэх боломж”,  Академич  Р.Тогоо (ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн) “Биоэнергийн тухай миний бодол, доктор П.Энхбаяр (МУИС) “Анагаах ухаан ба биоинформатик” сэдвээр сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ.
 
МАУА, ШУА-ийн ФМХ-ийн салбарын бага чуулганы гишүүд, хими, биологийн салбарын академчид, бага чуулганы гишүүд, АШУҮИС, АУХ, УАУТХ, “Шинэ анагаах ухаан” их сургууль, МУИС, ШУТИС-ийн төлөөлөл, бусад сонирхогч эрдэмтэд, судлаачид, иргэдийн төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт оролцсон юм.  
 
Хэлэлцсэн асуудлаар оролцогчид санал, бодлоо чөлөөтэй солилцож, цаашид хорт хавдар, зарим архаг өвчний эмчилгээ, оношлогоо зэрэг анагаах ухааны зарим тулгамдсан асуудлаар салбарууд хамтран ажиллах,  хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, эдгээр салбарт түгээмэл хэрэглэгддэг нэр томъёоны тайлбар толь боловсруулах талаар зөвлөмж гаргалаа. 

Эх сурвалж: ШУА
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.