Улсын гарьд Ө.Бат-Орших сэргээшийн асуудлаар тайлбар хийлээ
Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарласан. Тодруулбал, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн талаар мэдээлсэн юм.

Тэгвэл эл асуудлаар дөнгөж сая Улсын гарьд Ө.Бат-Орших албан ёсны фэйж хуудсаараа дамжуулан мэдэгдэл, тайлбар хийлээ. Тэрбээр “Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм.

Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчдийн олонхи нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл арванхоёрдугаар сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа.

Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад, ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа” гэжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-03-12 05:41:21
    Угаасаа допинг хэрэглэсэн нь тодорхой шүү дээ гэнэт их бяртай болсон доо цолыг нь хураах хэрэгтэй
  • kkkk  2018-03-10 10:34:16
    uvsuud heruul haraal, hel amandaa sain daa. 12 sard uusan em 7 sard biyes n garaagui yavj baina gene, soliotoi hudlaa shaadag ed ve.
  • Аюуш 2018-03-10 04:54:42
    7 сарын наадамд 12 сард уусан эм хамаагүй ээ.
  • Зочин 2018-03-09 10:04:18
    Эмчилгээндээ Допинг хэрэглэсэн бол барилдахгүй байх ёстой Янз үзэж шалгалж байна. Гарьд цолыг нь хураах ёстой Хэн ч ямарч тайлбар өгч бално.Шударга байх нь сайх...