Засгийн газар Х.Баттулгын хүсэлтийг хүлээн авчээ
 
Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Харин өчигдөр Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр орой Засгийн газраас УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна. Тодруулбал, өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг сайдаас нь огцруулах эсэх талаар Засгийн газар саналаа хүргүүлжээ.

Засгийн газраас ирүүлсэн тогтоолын төсөлд, "Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж өгнө үү” гэжээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганхүү  2014-05-14 05:46:00
    Баттулга шиг дээлээ тайлчих хүн байна уу. Төргүйгээр бизнесээ аваад явчих аавын хүү Баттулгаас өөр байвал араас нь дээлээ тайлаад шидчихээч. Баттулгыг дэмжиж байна
    202.55.183.107
    Мэдэгдсэн Хариулах