Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлалаа
Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд анх удаагаа баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан юм.
 
 

“Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд таваас нь сэргээш илэрсэн хэмээн МҮБХ-оос мэдээлсэн.

Тэгвэл Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлалаа.

Тодруулбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд:

 
  • Аймгийн хурц арслан Б.Номиндалай,
  • Сумын заан С.Майнбаяр,
  • Улсын начин Э.Даш,
  • Улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрчээ.
 
Улмаар дээрх бөхчүүдийг “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцсон байна. Харин үлдсэн нэг бөх нь “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулаад байгаа ажээ.




Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганаа 2018-03-14 07:51:56
    Энэ ч яахав? Рейтингийн үнэлгээ сонин б/а. Улсад 5 удаа үзүүрлэсэн Д.Мөнх-Эрдэнэ арслан яахаараа 13 -д жагсдаг б/а. Болиочээ. Монгол бөхийн уламжлал, шинэчлэлий...
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • bbb 2018-03-12 08:56:17
    5 gd bsan 1 buh ni yachihvaa?
    59.153.114.249
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2018-03-10 10:08:33
    Tsol huraadaggui hevtej shinjilgee avch yah ve, Batsuurias doping ilersen Choijilsuren hahuuli ogood argalsan, odoo Batorshihiin hahuuliig hen toloh bol
    122.201.31.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-10 07:31:37
    A.cuhbat sumyabazaraas ehtei doping odoo buh bohchuud hergelsendee zarimn tsolond hureed herglhee bolison baih
    27.123.214.105
    Мэдэгдсэн Хариулах
  • pkxny 2018-03-10 02:35:29
    Зарлаад яах юм бэ. Ямар арга хэмжээ авах нь чухал. Эсвэл зүгээр сургалт маягийн юмуу? Энэ допингийн эсрэг төв гэж дампуурсан газарв Зорилгогүй мөнгө харж л явда...
    103.229.123.83
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-09 12:43:55
    сумын заан сэргээш хэрэглэх үү тэнэгтээрэй хэт нэг талыг барьсан байна хэн ийм заваан зохиол найруулдаг юм бэ бөхчүүдээ үнэний эрэлд гарж тэмцэхгүй юм уу эсвэл ...
    118.42.183.68
    Мэдэгдсэн Хариулах
  • po 2018-03-09 11:41:41
    1awraga bga gesen hen ym boldoo
    59.153.113.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-09 08:52:58
    Содномдоржийг яагаад оруулаагүй юм бэ?
    202.21.127.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-09 08:07:26
    энэ бол улсын баяр наадмын сорьцоор зүгээр гарсан бөхчүүд байна тийм учир баторшихын цолонд нөлөөлөхгүй
    202.179.30.137
    Мэдэгдсэн Хариулах
  • бөххүү 2018-03-09 07:35:30
    илэрсэн нь энэ болохоос илрээгүй хар мянга байгаа даа тэтгэвэрт гартал нь эрхийг нь хас
    183.177.97.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-09 07:05:22
    er n doping ilerlee geed yamar shiitgel bdagiin boldoo...ene talaar medeelel oruulval....
    72.52.87.83
    Мэдэгдсэн Хариулах
  • баачка 2018-03-09 06:53:21
    Бат-Орших дуугай л С.Мөнхбат аваргыг цааш нь барилдуулахгүй, шавар хаагаад
    66.181.176.61
    Мэдэгдсэн Хариулах
  • цол 2018-03-09 06:23:53
    Эдгээрийн барилдах эрхийг хэдэн жилээр хасах вэ Цолыг нь хураах уу
    202.70.33.242
    Мэдэгдсэн Хариулах