Долоон эмэгтэй баярынхаа өдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр тохиолоо. Манай улс энэхүү баярыг эртнээс уламжлал болгон өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн. Түүнчлэн сүүлийн жилүүдэд бүх нийтээр амарч, тэмдэглэдэг болсон юм. Энэ өдрийн хүрээнд баярын олон  арга хэмжээ зохион байгуулагдаж, төрийн дээд одон медаль хүртэл гардуулж, нэг ёсондоо бүрэн утгаар нь баярладаг. Гэтэл энэхүү баярын гол утга учир нь эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө нэгдэж, дуу хоолойгоо хүргэх байдаг. Харин энэ талаар албаныхан ч тэр иргэд ч тэр бүр ярилгүй зөвхөн баяр гэдэг утгаар нь хүлээж аваад сурчихаж.

Гэтэл манай улсад эмэгтэйчүүдийн хүчирхийлэл маш өндөр хувьтай байна. Уг нь энэ асуудлыг л энэ өдөр ярьж, хэрхэн шийдвэрлэх гарах гарцыг хайх учиртай. Өчигдөр олон мянган ээжүүд,  охид бүсгүйчүүд хайртай гэр бүл, үр хүүхдээсээ цэцэг авч баярласан нь мэдээж. Гэтэл нөгөө талд энэ тооны  эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл дунд айдас хүйдэст автан  сууж байгаа нь тун ч эмгэнэлтэй.

Тухайлбал, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-нд эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон долоон дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
 

  • Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах нэгэн караокед 36 настай, эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хамтран амьдрагч 36 настай, эмэгтэй Б-г зодож, гэмтэл учруулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
  • “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний ... тоотод манай нөхөр намайг зодоод байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад 32 настай, эмэгтэй М-г нөхөр 33 настай, эрэгтэй Ш нь согтуурсан үедээ зодож танхайрсныг дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
  • Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ...байранд оршин суух 61 настай, эрэгтэй Б гэгч нь согтуурсан үедээ эхнэр, 62 настай, эмэгтэй О-г зодож танхайрсныг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Ийн хайртай дотно хүмүүсээсээ хүндэтгэл хүлээх, цаашлаад нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь, тэгш оролцооны талаар үзэл бодлоо илэрхийлэх өдрөө эдгээр эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, согтуу нөхөртөө зодуулж, нулимс, гомдол тээн бусдаас тусламж хүсэж суужээ. Гэхдээ үүний цаана мянга мянган эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн золиос болж бие болоод сэтгэлийн хохирол амссаныг таах боломжгүй.


Г.Зул
 

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine