Манай таван бөх дэлхийн чансааг тэргүүлж байна
ДБНХ (UWW) өнгөрсөн долоо хоногт Кыргызстаны нийслэл Бишкект болсон Азийн АШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ.
 
Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй долоо, эмэгтэй найман бөх багтсанаас тав нь дэлхийн чансааг тэргүүлж байна.



Тодруулбал,  эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Цэвээнсүрэнгийн Цогбадрах 32, 74 кг-д Ганзоригийн Мандахнаран 32, 92 кг-д Лувсандоржийн Төртогтох 27, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 35 оноотой жингийнхээ чансааг тэргүүлжээ. Түүнчлэн 86 кг-д “Бишкек-2018” Азийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Оргодолын Үйтүмэн 22 оноотой гурав, 79 кг-д Азийн АШТ-д хүрэл медаль хүртсэн Ганболдын Төрболд 20 оноотой тавдугаар байрт бичигджээ.



Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд энэ жилийн Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 22 оноотой дэлхийн чансааг тэргүүлж байна. Түүнээс гадна 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл 20 оноотой тав, 53 кг-д Э.Сумъяа 20 оноотой хоёр, 55 кг-д Э.Даваачимэг 17 оноотой гурав, 57 кг-д А.Батцэцэг 18 оноотой дөрөв, 59 кг-д Б.Шоовдор 18 оноотой дөрөв, 68 кг-д Ш.Түмэнцэцэг 19 оноотой гурав, 72 кг-д О.Насанбурмаа 16 оноотой дэлхийн чансааны гуравдугаар байрт бичигджээ.

Эмэгтэйчүүдийн 10 жингийн зургаад нь БНХАУ-ын бөхчүүд тэргүүлсэн байна. Үлдсэн дөрвөн жинд П.Орхоноос гадна Японы Саки Игараши, БНАСАУ-ын Пак Ён Ми, Финландын Петра Олли нар чансааг өнгөлж байгаа юм.
 
Эрэгтэйчүүдийн чансааг гаргахдаа Красноярскийн “Алтан Гранпри”, Азийн АШТ болон Африкийн АШТ-ийг оролцуулсан байна. Харин эмэгтэйчүүдийн чансааг насанд хүрэгчдийн Азийн АШТ болон Шведэд болсон “Клиппан Опен” эмэгтэйчүүдийн ОУТ-ийг харгалзан гаргажээ.

Г.Зул
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sainaa 2018-03-12 18:11:23
    Бусад тивийн аваргууд болоогүй. Ази тивийнх болсон байгаа болохоор ингэж бга юмаа. Манайхан мундаг. Гэхдээ ганц Орхон л 1 - ээр гарч ирэх бх шүү.
  • ZEV 2018-03-09 09:03:11
    Magtsam huuhen hurimandaa bolcihgui bol saihan l baina.
  • зочин 2018-03-09 04:55:43
    ер нь дэлхийн бөхийн холбоо их хоцрогдсон менежменттэй,үнэлгээ нь огт шударга бус ,жудогийн оноогоор явбал шал өөр шударга үр дүн гарна
  • aagi 2018-03-09 04:28:40
    orkhon mandah naran 2-s busad ni delhiid suraggui humuus bhiin yaj gargaharaa ingej gargadag yum bol doo. oros iran anu japan buhchuud haachiv
  • иргэн 2018-03-09 04:20:35
    Бөхчүүдээс дахиад хэдч юм буй мэд их л олон ХӨДӨЛМӨРИЙН БААТАР насаараа ард тзмний татварын мөнгөөс ШАГНАЛ НЭРЭЭР САЯ САЯААР ХУСАГЧИД ГАРАХ НЬв
    • баяё 2018-03-10 02:39:09
      гарч л байг л дээ. би бол баяртай бна. миний мөнгө тэнд очлоо гээд. нэг ч төгрөгний татвар төлж үзээгүй байж татварын мангө харамсан юинууд их байх болж