Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотод болно.

23 дахь удаагийн тэмцээнд МЧБХ-ны 2018 оны эрэгтэйчүүдийн чансааны нэг, хоёрдугаарт эрэмбэтэй бөхчүүд зодоглоно. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр, Ц.Цогбадрах, 61 кг-д Т.Түвшинтулга, Ц.Чинзориг, 65 кг-д Т.Тулга, Б.Батмагнай, 70 кг-д Б.Бямбадорж, Л.Батбаяр, 74 кг-д Г.Мандахнаран, З.Сумъяабазар, 79 кг-д Г.Төрболд, 86 кг-д О.Үйтүмэн, П.Өнөрбат, 92 кг-д Л.Төртогтох, Д.Доржсүрэн, Ч.Алтангэрэл, 97 кг-д Ө.Батзул, Б.Одсүрэн, 125 кг-д Н.Золбоо, М.Лхагвагэрэл гэсэн 20 тамирчин ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор оролцох юм.

Түүнчлэн олон улсын шүүгч Х.Ганболд, Л.Болормаа, Б.Алтангадас нар тэмцээнийг дэнслэнэ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.