Пёнчан-2018: Өвлийн паралимпийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ

БНСУ-ын Пёнчан хотод өнөөдөр өвлийн XII паралимпийн наадам хөшгөө нээнэ. Нээлтийн ажиллагаа Улаанбаатарын цагаар 21.00 цагаас эхлэх юм.

Энэ удаагийн наадам ес хоногийн турш үргэлжлэх бөгөөд 51 улсын 500 гаруй тамирчид зургаан спортын 80 багц медалийн төлөө өрсөлдөнө. Өвлийн паралимпийн наадам уулын цана, гүйлтийн цана, биатлон, хоккей болон кёрлингийн төрлүүд багтдаг байсан бол энэ удаад сноубордын спорт анх удаагаа багтаж байгаа нь онцлогтой.


Монгол Улсын баг тамирчдын хувьд өвлийн паралимпийн наадамд дөрөв дэх удаагаа мөрөө гаргах гэж байна. Манай улсыг төлөөлж ОУХМ Б.Ганболд гүйлтийн цанын 1 км, 10км, 20 км-ийн зайд, энэ сарын 12, 14, 17-ны өдрүүдэд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин уралдана.

Тэрбээр өнгөрсөн онд Германы Финстрау хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байрт шалгарч "Пёнчан-2018" паралимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулсан юм.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.