Хамтран амьдрагч нэрийн дор гэр бүлийн нандин харилцаа алдагдаж байна
Та нөхрөөсөө хүүхэдтэй болсон уу? Найз залуугаасаа хүүхэдтэй болсон уу? Яг энэ асуултыг миний мэдэх маш олон залуус эхнэртээ тавьж байсан.

Тэгвэл энэ асуултын цаана юу нуугддаг вэ? Энэ бол гэр бүлийн харилцаа үүсгэж, үүрэг хариуцлага хүлээхээс татгалзаж буй хамгийн энгийн хэлбэр юм. Нөгөөтэйгүүр ингэж асуугчдын дийлэнх нь гэр бүлээ нуусан, эсвэл үр хүүхдийг нь тээж буй бүсгүйгээс гадна өөр хүнтэй байдаг учраас хамтран амьдрагч хэмээх нэрийг зүүх нь элбэг байдаг байна.

2000 он гарсаар залуусын дунд хамтран амьдрагч хэмээх шинэ нэр томъёо үүссэн. Өөрөөр хэлбэл, албан ёсоор төрийн байгууллагад очиж, цаасан дээр гарын үсэг зурж, баталгаажуулаагүй ч эр, эм хоёрын дунд гэр бүлийн харилцаа үүсчихсэн, дундын өмчлөлтэй, цаашлаад үр хүүхэд төрчихсөн, амьдрах чин хүсэлтэй.

Энэ хамтран амьдрагчдын тоо өнөөдөр хэдийн 100 мянгад хүрчихсэн. Гэсэн хэдий ч шинэ тутам ойлголт учир охид бүсгүйчүүд “гэрлэлт батлуулах” гэдгийн цаад утгыг ойлгохгүй явсаар эцэггүй хүүхэд тэвэрч, амьдрал, залуу насаараа хохирч үлдэх тохиолдол цөөнгүй байна.

Тодруулбал, өнөөдөр таван монгол гэр бүл /хамтран амьдрагч/-ийн 1 нь салж байна.Дээр нь “хамтран амьдрагч” хэмээх бүлэг үүсэхэд төрийн хайхрамжгүй бодлого шууд нөлөөлж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Өдгөөгөөс арваадхан жилийн өмнө гэрлэлтийн баталгаагүй бол хүүхдийг эхээр нь овоглодог байснаас шинэ гэр бүл зайлшгүй гэрлэлтээ бүртгүүлэх шаардлагатай байсан. Ямар ч эр хүн өөрийн залгамжаа өөрөөрөө овоглохыг хүсэх нь мэдээж. Тэгэхээр өөрөөрөө овоглохын тулд гэрлэлтээ баталгаажуулах ёстой гэдэг шаардлага нь манайх шиг цөөхөн хүн амтай улсад тун ч оновчтой бодлого байсан мэт.Гэтэл одоо бол эцэг, эх нь хамт очиж өргөдөл бичээд л хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авч болдог болсноор эцэстээ хамтран амьдрагчаасаа төрүүлсөн хүүхдээ тэврээд, ганцаар хоцрох тохиолдол цөөнгүй байгаа юм.

Гэр бүлийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.2-т зааснаар, гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ гэж заасан байдаг. Тэгэхээр хамтын амьдралтай эсэхээс үл хамааран, гэрлэлтээ бүртгүүлээгүй этгээдийн хооронд гэрлэгчдийн эрх, үүрэг үүсээгүй гэж үзэж болно.

Гэвч энэ тоо өнөөдөр өсөн нэмэгдэж, өрх толгойлсон эхчүүдийн тоо хэдийн 81 мянга даваад байгаа ч төр засгийн буруутай бас л харалган бодлогоос үүдэж, эмэгтэйчүүд, хүүхдийн тэтгэмжээ авч чадахгүй явсаар байна. Тухайлбал 2014 оны 4 дүгээр сарын байдлаар 2861 эх шүүхээр хүүхдийн тэтгэмж тогтоолгож байсан бол 2015 онд энэ тоо сард 3700 болтлоо нэмэгдсэн байна.

Тэгвэл энэ асуудлыг цаашид хэрхэн зохицуулах вэ? Энэ талаар мэргэжлийн хуульч дараах тайлбарыг өгч байна. “Хамтран амьдрагчид тусдаа амьдрах болоход эрчүүд зөвхөн хүүхдийн тэтгэлэг төлөөд салдаг жишиг нийгэмд түгээмэл болсон.Эцгийн цалинг тодорхойлж чадахгүй, ажилгүй байгаа нь нотлогдсон тохиолдолд бүс нутгийн амьжиргааны  түвшний  хэмжээний 50% гэснээр хотод бол сард 50 мянга орчим, орон нутагт 30 мянга орчим төгрөгийг эцгээс гаргуулах болдог.Гэтэл төлбөр төлөгч тухайн мөнгийг төлөхгүй зугтаах нь хамтран амьдрагч эцгүүдийн 85 хувийг эзэлж байна.Ингэснээр хүүхэд эмэгтэйчүүд хохироод үлддэг.Хуульд өөрчлөлт оруулах замаар тухайн хүний ажил хийдэг эсэхээс үл хамаарч, тогтсон нэг тарифыг бий болгож, хүүхдэд тогтоосон ирээдүйд авах тэтгэлгийн нийт дүнг хамтран амьдрагч этгээдийн эд хөрөнгөөр нэг мөр төлүүлдэг болох нь зүйтэй”.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнгөө 2018-04-05 04:20:07
    Нэхэмжлэл гаргаад шүүхээр төлүүлэхээр болсон ч төлөхгүй үед нь яах ёстой юм бол оо?
  • зочин  2018-03-12 04:02:34
    Энэ асуудлыг хуулиар хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Ер нь цөөхөн монголчууд өөрийн толгойгүй юм шиг, гадны хуулийг хуулж хэрэглэснээр олон зүйл дээр алдав. ...
  •  2018-03-10 14:06:58
    хэрвээ салаад байвал засчих хэрэгтэй шүү дээ. эр эм хамаагүй адил ханд.
  • ухаантай бай 2018-03-10 13:32:15
    хамтран амидарч байгаад хүүхэд үлдсэн нөхцөлд г эцэгт нь өгдөг байх хэрэгтэй. хүүхэдтэй болох гэж эрчүүдийг хохироодог шүү. тэгээд л ийм болж байгаа юм.
  • зочин 2018-03-10 02:29:25
    Ганц гээр хэлэхэд Ардчилал гээч юмны гай энэ
  • zochin 2018-03-09 11:40:44
    huuchin huuhdiin gerchilgee awahaar ochihod ni l gerleltiin batalgaa shaarddag ni yadahdaa zow yum bna hurdan tiim hewend ni oruul
  • Бат 2018-03-09 09:01:57
    Монгол эр хүний жудаг гэж нэг бичигдээгүй хууль бий үүнийг л бодож явах ёстой юм аа
  • Чинсэтгэл 2018-03-09 08:05:43
    Эцгүүд салсан үед хүүхэдтэйгээ харилцах, цагийг өнгөрүүлэх боломжийг хуулиар гаргаж өгвөл эрчүүд өөрийн үргэлжлэл хүүхдийнхээ төлөө юугаа ч харамлахгүй зориулна...
    • Тийм шүү 2018-04-19 04:57:44
      Салахад олон шалтгаан бий. Эхэд нь үлдээх тогтолцоо хуульд давамгайлдаг. Салсан хүүхнүүд шинэ нөхөртэй болох нь тодорхой тул хүүхдүүдээ эцэгтэй нь уулзуулдаггүй...
  • Залуу 2018-03-09 06:01:18
    Хүүхдийг чинь гаргаад өгчихлөө. Одоо чи л эхнэр хүүхдээ тэжээх ёстой гээд толгой дээр нь гараад суучихдаг Монгол хүүхнүүдийн сэтгэхүйгээс болж байгаа юм.
  • з 2018-03-09 04:35:20
    эр эм хоёулаа хариуцлагаас бултах сонирхол, зугаацах сонирхлын үндсэн дээр хамтран амьдрах үзэгдэл үүсч байна. Зөвхөн эр нь ийм сонирхолтой биш, эм нь ч мөн ийм...
  • trtr 2018-03-09 04:10:13
    hun chanar arilj baigaagiin hamgiin tod ilreliin neg.
  • ӨӨ 2018-03-09 02:57:08
    МОНГОЛ ГЭДГЭЭ МАРТАЖ ДАЯАРЧЛАЛ, ЖЕНДЕР ГЭЭЧИЙН ҮР ДҮН ШҮҮ ДЭЭ.
  • зочин 2018-03-09 02:56:37
    Нэг л их сайхан жаргалтай амддралтай нөхдүүд бүгд л банзалдаж ЛАМ нар нь хүртэл Монгол үндэстэнээ мөхөөх аянд идэвхийлэн оровоо гэж Ядаж бэлгэвчийг нь ...
  • Гансэрээ 2018-03-09 02:49:25
    Гэрлэлтээ батлуулья гэхээр өч төчнөөн бичиг баримт шаардана. Эмнэлэгийн баахан шинжилгээ өг гэнэ. зав зайгүй нийгэмд тэгэж явахав 2 биендээ болж байвал болоо
  • зочин  2018-03-09 02:48:09
    ГАЙТАЙ ТЭМҮҮЖИНГИЙН ШИНЭ ХУУЛИНД ХАМТРАН АМЬДРАГЧ ГЭДГИЙГ ХУУЛЬЧИЛСАН ШҮҮ ДЭЭ НӨГӨӨ БАРУУНЫ ЦӨӨВРҮҮДИЙН САНААЧИЛГААР
  • Зочин 2018-03-09 02:33:59
    Энэ бараг дээрээ.Хөгжил дагаж ийм болж байгаа.Жаахан ойртоод л гэр бүл болж тоглоод залхахаараа салчих юм.
  • Зочин 2018-03-09 02:33:55
    Хариуцлага хүлээх чадваргүй, хэдийд ч зугатхад бэлэн юмнуудын ажил даа. Хэрэгтэй үед нь ашиглаад хэрэггүй болохоор нь хаяна гэсэн үг.