ҮЙЛ ЯВДАЛ: Төв талбайд эсэргүүцлийн жагсаалтай

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10:00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана. Хаана: НЗДТГ А танхимд.

10:00 цагт: Найрамдал болон ОХУ-ын Артек зуслангын удирдлагууд БСШУСЯ дээр хамтын ажиллагааны гэрээ байгуулна.

11:00 цагт:  Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулган СТӨ-нд болно. Дараа нь 11.00 цагаас  Сүхбаатарын талбайд эсэргүүцэж байна жагсаалтай.

12:00 цагт: Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ГҮНЖ төвөөс “УТАА БА ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТҮҮХ” сэдэвт кейс үзэсгэлэнг ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 88 Art Gallery /Emart дэлгүүрийн 4-р давхар/-д болно.

13:00 цагт: Монгол Улс, Канад Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Иргэн-цэргийн харилцааны офицерын олон улсын дамжаа”-ны хаалтын ажиллагаа “Бага баян Энхийн төлөө цогцолбор”-т болно.

14:00 цагт: Монголын улаан загалмай нийгэмлэг зудтай байгаа аймгийн малчдад ээлжит хүмүүнлэг тусламжийн цувааг ачуулан явуулна. Нийт 7 аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд уг тусламж олгогдох юм. Хаана: Ачааг 61-ийн гарамын ойролцоох агуулахаас ачуулна

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.