Эмэгтэйчүүдийн тухай 20 шилдэг ишлэл

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт-


1.“Гавъяа байгуулсан түүхэн баатрын тухай бичихдээ ёс юм шиг эмэгтэйчүүдийг мартаж орхидог”. Виржини Вульф, зохиолч.

2.“Эмэгтэй хүн байна гэдэг их амаргүй. Учир нь тэд үргэлж эрэгтэй хүнтэй харилцах хэрэгтэй болдог”. Жозеф Конрад, зохиолч.

3. “Хэн нэг тэнэгийн ард агуу эмэгтэй зогсож байдаг нь жам ёсны үзэгдэл”. Жон Леннон, дуучин.

4.“Та өөртөө ямар нэг юм хэлүүлэхийг хүсвэл эрэгтэй хүнийг дууд. Харин ямар нэг юм хийлгэхийг хүсвэл эмэгтэй хүнийг дууд”. Маргарет Тэтчер, улстөрч.

5. “Эмэгтэй хүн хүссэнээрээ амьдрах ёстой. Эс бөгөөс тэр амьдраагүй гэсэн үг”. Дэвид Лоренс, зохиолч.

6. “Хүсэл тэмүүллийг мэдэрч чаддаг эмэгтэйд будаг шунх хэрэггүй байдаг”. Ив Сен-Лорен, загвар зохион бүтээгч.

7. “Зарим эмэгтэй юу ч бишийн төлөө хүчтэй догдолдог. Дараа нь энэ юу ч бишийнхээ төлөө нөхөрт гарчихдаг”. Шер, дуучин.

8. “Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг өөрчлөх гэж арван жил оролдоод дараа нь “Нөхөрт гарахдаа байсан шигээ биш байжээ” гэж гомдоллодог”. Барбара Стрейзанд, дуучин.

9. “Эмэгтэй хүнийг хэн нэг нь хайрлахад л тэрээр бүрэн үнэ цэнээ олдог”. Александр Дюма, зохиолч.

10. “Та эмэгтэй хүнийг ойлгох гэж оролдвол түүгээр бахархаж чадахгүй”. Фредди Меркури, дуучин.

11. “Зөвхөн хайрлаж чаддаг эмэгтэйчүүд уйтгартай. Үүний хажуугаар үзэн ядаж чаддаг эмэгтэйчүүд илүү сонирхолтой”. Оскар Уйальд, зохиолч.

12. “Эмэгтэй хүн амжилтад хүрэхийн тулд хатан хаан шиг сэтгэх хэрэгтэй. Хатан хаан алдаа гаргаж, бусдын амьдралыг золиослохоосоо айдаггүй”. Опра Уинфри, телевизийн хөтлөгч.

13. “Эмэгтэй хүн эрх чөлөөтэй, тусгаар болсноор таагдашгүй байдал гэсэн гол чанараа алддаг”. Грейс Келли, Монакогийн гүнж.

14. “Хэрвээ эрчүүд эмэгтэй хүнийг ялчихлаа гэж бодож байгаа бол зүгээр л      тэнэг. Тэр чамайг хоёр нүүдлийн өмнө яаж ялж байсныг сана”. Гари Олдман, жүжигчин.

15. “Эмэгтэйчүүд эрчүүдийн зан аашийг олж чаддаггүй бол хэзээ ч нөхөрт гарахгүйсэн”. Жорж Бернард Шоу, кохиолч.

16. “Эрчүүдтэй адил тэгш байхыг л эрмэлздэг эмэгтэйчүүд хүсэл тэмүүлэлгүй л гэсэн үг”. Мэрилин Монро, жүжигчин.

17. “Эмэгтэйчүүд адил тэгш эрхийн төлөө тэмцэхдээ бүх хүчээ зарцуулдаг. Гэвч дараа нь хувцасныхаа хэмжээг багасгахын төлөө л яваад байдаг”. Пинк, дуучин.

18. “Эмэгтэй хүний зориг зүрх сониуч зангаар нь илэрдэг. Эрэгтэй хүмүүс сониуч биш байдаг, учир нь үүнд эр зориг хэрэгтэй байдаг юм”. Виктор Гюго, зохиолч.

19. Эмэгтэй хүн төрдөггүй. Цаг хугацаа л  эмэгтэй хүнийг бий болгодог”. Симон де Бовуар, зохиолч.

20. “Эмэгтэйчүүд юу хүсч буйгаа хэлэхээс айдаг. Тиймээс л тэд хүсч буйгаа авч чаддаггүй”. Мадонна, дуучин.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.