Эмэгтэйчүүд шүүмжлэхээс татгалзаж гарцыг эрэлхийлж байна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд дэлхийн 70 гаруй оронд зохион байгуулагддаг “Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөнийг Монголын Залуучуудын Холбоо “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” нэрийн дор зохион байгуулах гэж байна.

Улс үндэстэн бүрийн үнэт зүйл нь тухайн улсын түүх, өв уламжлал, ёс заншил, иргэд байдаг. Тухайлбал Монгол хүн Монголын үнэт зүйл юм. Энэ жилийн жагсаалын онцлог нь Олон улсын төлөөллүүд өөрсдийн үндэсний хувцсаараа гоён оролцоно. Бид энэхүү жагсаалаар нийгэмд тулгамдаад байгаа хүчирхийлэл, авлига, хулгай зэрэг олон төрлийн асуудлыг шүүмжлэхээс татгалзаж шийдвэрлэх зам мөрийг эрэлхийлж, эерэг талаас нь олон нийтэд хүргэхийг зорин ажиллаж байна. Асуудлын уг үндсийг нь таньж байж шийдвэрлэдэг жамтай. Тийм ч учраас өнөөгийн нийгмийн хар бараан бүхний эхлэл нь бусдыгаа хүлээн зөвшөөрдөггүй нэг л үндэстэй гэх бодол яах аргагүй төрж байна. Тэрхүү гол бугшсан үндсийг нь тасдан хаяж, даарсан нэгэнд нь нөмөр, халууцсан нөгөөд нь сүүдэр, ганцаардсан нэгэнд нь хань, даварсан нэгэнд нь ухаарал нь болсон бат бөх үндэстэй, саглагар том модыг шинээр тарьцгаая. Бүтээн байгуулалтын он тоолж эхэлсэнтэй холбогдуулан Бүтээхч Цаг, Бүтээгч Үе, Бүтээлч залуу байх уриалгыг дэвшүүлж залуу хүн бүрийг бүтээлч санаа, бүтээлч мөрөөдөл, бүтээлч хүсэлтэй байхыг уриалан НЭГ ДЭЛХИЙ-НЭГ ХҮСЭЛ уриан дор энэ жилийн тайван жагсаалыг зохион байгуулна.

Тайван жагсаал өнөөдөр 11:00 цагаас МЗХ-ны төв байрнаас эхэлж Энхтайваны гүүр- Сүхбаатарын талбай-МЗХ-ны төв байр гэсэн маршрутаар өрнөнө.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-03-08 16:57:42
    Тайван жагсаал биш маш хурц догшин жагсахгүй бол тоохгүй байгаа биз.
    122.201.22.250
    Мэдэгдсэн Хариулах