Бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе
Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм. 

Гэхдээ тэд алаг үрээ арван сар тээж, эх хүн, ээж хүн болдог. Ганцхан нялх үрийнхээ л өмнө сөхөрдөг, нартад түүнийхээ төлөө л залбирдаг бурхдын төлөө төрсөн бурхад юм. 

Иймээс Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан,  өргөлийн цагаан сүү гараас нь цацарсан, өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан, өрх гэрийн жаргал сэтгэлээс нь гэрэлтсэн бүсгүй танд  Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

Гуравдугаар сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэж байна. Түүх сөхвөл өдгөөгөөс  107 жилийн өмнө анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг зарлаж байжээ. Дараа нь энэ өдрийг цагаач эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгосон гэдэг.  

Цагаач эмэгтэйчүүд өөрсдийн дуу хоолойг хүргэж, эрх ашгаа тодорхой хэмжээгээр хамгаалж чадсан гэдэг. Үүнээс хойш 1910 онд болсон социалист, коммунистуудын олон улсын чуулга уулзалтаар гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан гэдэг. Энэ өдөр бүсгүй та баярлаад зогсохгүй эрхийнхээ төлөө тэмцэх, дуу хоолойгоо бусдад түгээх тэмдэглэлт өдөр гэдгийг бүү мартаарай. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг бас хүргэе.

Сэтгэлд чинь сүү өөрөө асгарч байг
Харцанд чинь хорвоо өөрөө гэрэлтэж байг
Алганд чинь цэцэгс өөрөө дэлбээлж байг
Зүүдэнд чинь бурхад өөрсдөө бүжиж байг. Бүгдээрээ сайхан баярлаарай, бүсгүйчүүд ээ.
Оллоо.мн сайтаас
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.