Бусдад цэцэг бэлэглэхэд учир бий...
Ямар цэцгийг цэцгийг хэнд өгөх вэ гэдэг нь мэдлэг шаардах зүйл. Сагстай цэцэг, төрсөн өдрийн болон хуримын цэцэг, хүлээн авалтын цэцэг, энгэрийн цэцэг гэх мэт олон янзын цэцэг буй. Цэцэг ургамал бүр тайлагдашгүй, нууцлаг зүйлийг агуулах нь байдаг.

Хонгорзул:
Эрэгтэй хүнд бэлэглэхэд зохимжтой.

Кактус:
Хүнд бэлэглэдэггүй.

Нил цэцэг:
Найз бүсгүйдээ бэлэглэхэд тохиромжтой. Анхны болзоонд барих цэцэг.

Хризантем:
Хүндэтгэлийг илэрхийлдэг, албаны зориулалттай.

Голт борын цэцэг:
Анхны хайр, анхны учралд бэлэглэвэл тун тохиромжтой. Хиргүй ариун сэтгэлийн билэгдэл.

Сараана:
Хүндэтгэлийн цэцэг, шагнал авсан хүнд сарнайтай хамт баглаа болгоно.

Шар сарнай:
Оюун ухааныг илэрхийлдэг. Багшдаа өгөх нь илүү зохино. Шар сарнайг хайртай бүсгүйдээ өгдөггүй.

Улаан сарнай:
Нэг ширхэг нь хайр сэтгэлийн бэлэг тэмдэг. Харин олон ширхэгийг бэлэглэх нь хүндэтгэлийн илрэл. Гурван улаан сарнай нь хайр, хүндэтгэл, мөнхийн залуу насыг билэгддэг.

Цагаан сарнай:
Эрүүл мэндийг бэлэгддэг. Мөн хуриманд ягаан сарнайтай хамт хэрэглэдэг. Дангаар ч байж болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-03-08 16:53:45
    2 -3 цаг болоод хатах цэцэг өгч байхаар . зүгээр л дурын бэлгээ өг.
    122.201.22.250
    Мэдэгдсэн Хариулах