Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын концессын шалгаруулалтыг хүчингүй болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас “Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замыг дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж шинэчлэх төсөл”-ийг “Төрийн өмчийн концессын жагсаалт”-аас хасч, сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцохоор болжээ.

Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн дагуу 2017-2018 онд хуваарилсан зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км, Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замд их засвар, шинэчлэл хийх болсонтой холбоотой юм байна.

Засгийн газрын хуралдааны товч мэдээ

-  Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлав. Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлэх юм. Зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллана.

-  Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Чехийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга нь БСШУС-ын сайд байсныг Эрүүл мэндийн сайд байхаар өөрчлөв. Мөн Монгол-Болгарын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн дарга нь Эрүүл мэндийн сайд байсныг өөрчилж БСШУС-ын сайд байхаар тогтлоо. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zojin 2018-03-12 13:40:47
    Amarbaysgalan hiidiin zamig ywuulaaj Hurelsuhee. Erdenebat said zogsoogood ogtsorson shuu bodooroi
  • Zochin 2018-03-09 12:24:45
    Uls bayjhaaraa shine zam tavina bizdee odoohondoo dajgui l bnlee buur evderj gemtsen zam bhgui bnlee
  • bureechin 2018-03-08 18:08:09
    PARKIIN TSAG DUUGRAAD TOV TALBAIN TSAG DUUGRAHGUI YUM
  •  2018-03-08 16:42:36
    унац нь санасанд нь хүрсэнгүй юу.
  • nam bus irgen 2018-03-07 11:22:18
    Xudlaa show hiij svr badruulaad daraa n chimeegvi tsutsalchihdag, Iim novshiin hudlaa amlalt ugdug tur zasag bgad hereg bnau? ard irgediin tarhiig sain ugaaj bn...
  • zochin 2018-03-07 10:49:44
    Sudalgaagaa sain hiih heregtei shdee. Zasgyn gazar ergej butsdag shiidver bainga gargah esgui
  • бораболөтилбөмол 2018-03-07 08:15:17
    БАНДААШ нам юу ч хийж чадахгүй чадах ч үгүй
  •  2018-03-07 07:11:06
    Засгийн газар тендер, гэрээ, хэлэлцээр г.м. урьд хийсэн амлалт тохиролцоогоо дараа нь гэнэт цуцлаад байх юм бол найдваргүй этгээд гэдэг имижтэй л болно доо!!!
  • иргэн 2018-03-07 04:21:07
    2017онд еренхийлегчийн сонгуулийн емне нээлт хийж айсан ажлуудын нэг байх тэр уед нээсэн ажлуудаас хийгдэж байгаа нэг ч ажил алга байгаа бол хэлээд егеечп