Ц.Оюунгэрэл сайдын бухимдал
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл дүүг­ийнхээ асуу­д­лаас бол­оод нэл­ээд бухим­дангуй явна. Түү­ний дүү Ц.Батыг Зам тээвр­ийн сайд А.Гансүхийн гомд­лоор шүүхээс 100 хоног баривчлах шийдвэр гарсан билээ.

Харин Ц.Оюунгэрэл сайд “Тухайн салбарын мундаг мэргэжилтнүүд сайд нараа шүүмжилж л байдаг. Салбараа мэддэг хүмүүсийг сайд нь эрүүдээд байвал тэнд өөр хэн зориглож хэлэх вэ.

Салбарынхаа мэргэжилтнүүдийг эрүүдэн шийтгэж байгаа сайдтай нэг кабинетад ажиллаж байгаадаа ичих юм. Ийм үйлдэл аль ч засгийн үед байгаагүй” хэмээн “ангийн андыгаа” буруутгажээ.

Өөрөөр хэлбэл эрхэм сайд дүүгийнхээ үйлдлийг буруушаахгүй байгаа төдийгүй А.Гансүх сайдыг мэргэжилтнээсээ үг сонссонгүй хэмээн бухимдаж яваа ажээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kk hh 2014-09-30 08:56:17
    Энэ хүн чинь зөвхөн эртний галавын хэлхсэн ястай л хэл амаа олоцдог хүн ш дээ, бас ч үгүй дүүгээ зүтгүүлээд л авсан байгаа биз!
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2014-08-20 10:02:37
    Гадаадын иргэнтэй гэр бүл болсон хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд томилуулдаггүй байх Батзандан гишүүний хууль хаашаа алга болчихвоо.
    202.126.89.251
    Мэдэгдсэн Хариулах
  • Ойн савдаг 2014-08-20 08:05:44
    Эрхэм эмэгтэй сайд таны бодож байгаа шиг хүнийг гүтгэж доромжилж бах таваа хангаж байгаа үйлдлийг ардчилал гэдэггүй юм шүү. Нийгэмшлийн талаар их юм унших хэрэгтэй болж дээ.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Болдбаатар 2014-08-20 07:56:05
    Чингис хаан өөрийн дүү Хасарыг буруу хийхэд нь эрүүдэн шийтгэж байсан. Тийм ч байгаад Аугаа их хаан болсон биз. Манай орчин үеийн \"боловсролтой\" ихэс дээдэс хэт өчүүхэн байгаа юм биш үү
    202.131.233.11
    Мэдэгдсэн Хариулах