Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө аав, ээжийн эрдэнэ болсон 13 настай охин танхай балмад этгээдүүдийн гарт зэрлэгээр амиа алдсан хэрэг гарсныг манай сонин хамгийн түрүүнд мэдээлсэн. Мөн уг гэмт хэргийн талаар болон зарим зочид буудал холбогдох дүрэм журмыг огтоос мөрддөггүй болохыг цуврал сурвалжлага, нийтлэлээр уншигчиддаа хүргэж байсан.
Энэ хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, талийгаач охины хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй Ж, А нарыг буруутай эсэхийг нөхцөл байдлыг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байдаг.
Харин прокуророос эс зөвшөөрч прокуророос нэгдүгээр сарын 24-нд прокурорын эсэргүүцэл гаргасан. Хохирогч охины ар гэрийн зүгээс уг эсэргүүцлийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсан. Уг хэргийн шүүх хурал өчигдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөлөө.
Шүүх хуралдаанаар “Очир төв”-ийн удирдлагуудыг 21 нас хүрээгүй хүүхдийг зочид буудалд нэвтрүүлж, гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж, согтууруулах ундаагаар үйлчилсэн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ.
Мөн шүүх бүрэлдэхүүн прокурорын эсэргүүцлийг буцаасан байна.
Өглөөний сонин
Б.Билгүүн