Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохино

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:50 цагт: Монголын хөрөнгийн биржийн байранд “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээ болно.

10:30 цагт: Олон улсын эмэгтэйчүүдийн энэ өдөр Монголд НҮБ-ын Хүн амын сан (НҮБХАС), Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулж хөрөнгө дайчлах гэрээнд гарын үсэг зурна. Хаана: Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

11:00 цагт: МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн болон Түүхийн тэнхимээс “Степпе паблишинг” хэвлэлийн газартай хамтран “Монголын эзэнт гүрний түүх” (5 боть) төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үзэг зурах ёслол МУИС-ийн I байрны 320 тоот танхимд болно.

11:00 цагт: “ИХ ХОТЫН БҮСГҮЙЧҮҮД-2018” арга хэмжээ СТӨ-нд болно.

12:00 цагт: МҮЭХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан кампанит ажил эхлүүлээд байна. Энэ талаарх мэдээллийг МҮЭХ-ны 4 давхрын хурлын танхимд өгнө.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нотариатын байгууллагын үе үеийн удирдлагуудтай хуйвалдаж, шан харамж олгож, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж, нотариатчдын эрх ашгийг хохироож байгаа асуудлаар нотариатч Д.Болормаа хэвлэлийнхэнд хандлаа.

14:00 цагт: Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран ЕБС-ийн ахлах ангийн эмэгтэй сурагчид, мэргэжлийн уран бүтээлчид "Монгол гоо" үзэсгэлэнг зохион байгуулна. Хаяг:  Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв

14:00 цагт:  “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ийнхөн хэвлэлийн бага хурал хийнэ. Тус хөдөлгөөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаад өрх толгойлсон болон өндөр настай эхчүүдэд туслах хандивын аян өрнүүлсэн байна. Тэд энэхүү сайн үйлсийнхээ үр дүнг сэтгүүлчдэд мэдээлэхээс гадна иргэдийн өгсөн тусламжийг эхчүүдэд гардуулна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-03-08 09:32:54
    Зөвөө хонх байтугай цохьсон нь дээр. Бүх ажил албан тушаал дээр ямар хүйсийн хүмүүс байгааг судлан зарлаж, эрэгтэйчүүд олон бгаа газар эмэгтэйчүүдийг, оруул.