Өрх толгойлсон эхчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж, олон мянган хүүхэд эцэггүй өсч байна
Эмзэг бүлгийнхний багагүй хувийг эзэлдэг өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралыг сайжруулна тэдэнд чиглэсэн олон ажлуудыг хийнэ хэмээн ярьдаг ч үнэн хэрэгтээ энэ нь зөвхөн яриа төдий л зүйл болсоор байгаа юм. Манай улсад 77 мянга гаруй өрх толгойлсон эхчүүд байгаагаас нийслэл хотод 30 орчим мянга байгаа ажээ. Харин энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь асуудал болж байна.  Тэгвэл тэдний 60 орчим хувь нь ажилгүй гэсэн судалгаа ч бий. Харин тэдний гар дээр 350 мянга гаруй хүүхдүүд хүмүүжиж байна. Үүнээс үзэхэд  манай улсын ирээдүй хойч үе маань ямархан хэцүү амьдрал туулж байгааг харж болохоор байгаа юм.

1990 оны ардчилсан хувьсгалаас хойш манай улсын нийгмийн амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн гэж хэлж болно. Учир нь хаалттай байсан бүх зүйл чөлөөтэй болж өөрийн өмч хөрөнгөө хувьчилж авснаар зах зээлийн хатуу ширүүн шуурганд өвдөг сөхөрч байсан хэдийгээ барж  эмзэг бүлгийнхний эгнээнд шилжсэн нь ч цөөнгүй. Чухам энэ үеэс л гудамжны гэх тодотголтой тэнэмэл хүмүүс , ажилгүйчүүд бий болсон. Энэ хэрээр эрчүүд нь ажил төрөлгүй болж сэтгэл санаагаар унан, архинд орж, гэр бүл эхнэр хүүхдээ орхин явж зарим нь бүр амиа хүртэл хорлодог болсон.

Ингээд л үр хүүхдээ ар гэрээ авч явах хариуцлагатай үүрэг эмэгтэйчүүдэд ноогддог. Уг нь бол эмэгтэйчүүд хүнд хүчир ажил хийх бус гоо сайхан , өр нинжин сэтгэлээр хатуу бүхнийг зөөллөн энэ хорвоог гэрэлтүүлж гийгүүлж явах учиртай улс. Сүүлийн жилүүдэд гэр бүл төлөвлөлт алдагдаж энэ хэрээр гэр бүл салах нь ихэссэн. Гэр бүл салсан тохиолдолд эхчүүдийн үүрэх хариуцлага нэмэгддэг нь нууц биш. Ихэвчлэн ээжүүд хүүхдээ авдаг тул өрх толгойлсон эхийн нөмөр нөөлгөнд толгой хорогдон амьдрах хатуу бэрх амьдралыг хүүхэд туулсаар.

Шүүхээр гэр бүлийг цуцлахдаа ихэвчлэн эцэгт нь хүүхдийн тэтгэвэр тогтоож эхэд нь хүүхдээ асрах үүргийг хүлээлгэдэг. Гэвч хүүхдийн тэтгэвэр төлөх  энэ үүргийн биелэлт тэр бүр биелдэггүй учир өрх толгойлсон эмэгтэйчүүд санхүүгийн дарамтад орж, амьжиргаагаа арай ядан залгуулдаг.

Гэр бүл салсны улмаас тухайн гэр бүлийн гишүүдийн хэн нь ч хождоггүй бөгөөд салалтын хор уршгийг бүгд л дор бүрнээ амсдаг. Гэтэл өнөөгийн манай нөхцөлийг судлаад үзвэл гэр бүл салалтыг нөхөр санаачилсан тохиолдолд энэ хүн бараг л хожоод үлдэж байна уу даа хэмээн хардахаар ажиглагдаж байгаа юм. Учир нь салалтын улмаас сэтгэл санаагаар төдийгүй эдийн засгийн хувьд хохирч үлддэг. Хүмүүсийн дийлэнх нь эхнэр түүнийг дагасан хүүхэд болоод байна. Сүүлчийн хоёр гишүүний эрх ашиг , эрхзүйн хамгаалалтгүй үлдэх нь их болсоор. Энэ тохиолдолд хүүхдийн эрх ашгийг яаж хамгаалах нь зүйтэй вэ гэдэг асуудал бодлогын түвшинд яригдах шаардлагатай болжээ.

Өрх толгойлсон нэгэн эх нөхөр нь сууснаасаа хойш архи их уудаг, өөрийг нь зоддог болсон учраас би амь насаа хамгаалах хүүхдүүдээ амар тайван байдалд өсгөх гэж  л гэрлэлтээ цуцлуулсан гэж ярьж байна.  Хүүхдүүдээ төрүүлэх явцад  боловсролоо дээшлүүлж чадаагүй учраас ажил олж хийж чаддаггүй аж.

Нөхөр маань архи уудаг ч ажил олж хийгээд хоолоо олоод байдаг байж. Эцэг нь хоёр хүүхдийнхээ тэтгэвэрт 50000 төгрөгөө өгөх хүсэлгүй байдаг учраас эхийгээ дагасан хоёр хүүхэд  дэмжлэг авч чаддаггүй байна. Орлогыг нь тодорхойлж чадвал үүнээс ч их мөнгө өгч чадах боловч бяцхан үрдээ өгөх хүсэл тэр хүнээс гарсангүй. Энэ бол өнчирч үлдсэн хүүхдийн амсаж буй сэтгэлийн зовлонгийн дээр нэмэрлэж буй ядуурлын гачаал юм.
 
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Муу эмэгтэй их болсон 2018-03-13 09:09:38
    Архи тамхи хэрэглэдэг эмэгтэйчүүд их болсон. Ийм эмэгтэйтэй хэн насан туршдаа амьдрах вэ дээ.
    175.112.12.49
    Мэдэгдсэн Хариулах
  • hurelbaatar 2018-03-09 12:00:36
    Bid hania zuv songoj chadval etseggui gesen todotgol bhgui bolno.Emegteichuudiin neg aldaa hania zuv songoj eleg buten amidrah asuudal.
    124.158.124.223
    Мэдэгдсэн Хариулах
  • and 2018-03-07 03:22:17
    Unen,ems huntei buu suu,huuhed buu toruul
    172.56.29.107
    Мэдэгдсэн Хариулах
    • ? 2018-03-07 03:34:34
      Муу үүлдрийн малын төл хэнд ч хэрэггүй байдаг биз дээ?
      202.179.18.49
      Мэдэгдсэн Хариулах
  • aimaar2 2018-03-07 03:02:25
    Altan zagasnii emgen ch bodit zuil yum shuu dee. salahdaa bair sav, mashin, hadgalamjaa ogood hoosrood salsan ch setgel amar taivan bolson. dahij huntei suuhgui...
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
    • Araichdee 2018-03-07 04:44:30
      Muu ch bai sai ch bai buh hund etseg eh baih erh baidag.
      202.55.191.132
      Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2018-03-07 02:34:42
    1937 онд монгол эрчvvдийн сорыг нь устгасан учир генофонд нь муудсан. Гэр бүлээ тэжээх чадвартай монгол эрэгтэй 10% орчим л байгаа!!!
    202.179.18.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-07 02:34:23
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-07 01:55:05
    Гэвч зарим ээж, эхнэр, эмэгтэйчүүд хэтэрхий шахаж шаардаж, өнгө мөнгөний хорвоо болгодогоос эрчүүдийг дарамт шахалтанд оруулж ийм байдал руу түлхдэг нь нууц биш...
    202.131.228.167
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-07 01:51:54
    Энд хамгийн их хохирогч хүүхэд шүү дээ хүүхдийн эрх ашгийг 1 рт тавих ёстой юм Эцэг нь мөн л юм бол заавал тэтгэмж өгүүлдэг байх ёстой ...
    66.181.182.127
    Мэдэгдсэн Хариулах
    • a 2018-03-08 12:51:17
      ehner n shulam bol ogoh hereggui
      103.57.92.121
      Мэдэгдсэн Хариулах