У.Хүрэлсүх: “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд дөрөв дэх засаглал чухал нөлөөтэй

Монгол Улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойн өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлжээ.

Мэндчилгээнд "Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Монголын үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, идэвхтэн бичигчид, нийт уншигч, үзэгч түмэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Одоогоос 105 жилийн өмнө энэ өдөр Нийслэл хүрээнд “Шинэ толь хэмээх бичиг” сонин хэвлэгдэн гарч байсан тэр өдрөөс хойш Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудмонголчуудынхаа нийгмийн амьдралын толь нь болж, сэтгүүл зүйн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн гэдгийг дурьдахад таатай байна.

 Монголын сэтгүүл зүйн түүхт 105 жилийн ойн босгон дээр Үндэсний сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл XVII Их хурлаа амжилттай зохион байгуулж, удирдлагаа шинэчилжээ. Сэтгүүлч нөхдийнхөө итгэлийг хүлээн шинээр сонгогдсон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон удирдлагын багт амжилт хүсч, дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлье!

Монгол Улсын Засгийн газар сахилга хариуцлага, дэг журмыг төрийн албаны бүх шатанд тогтоож, эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлтийг хангах “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Төрийн албаны хүнд суртал, авилга хээл хахууль, шударга бус үйлдлийг таслан зогсоож, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг чухал нөлөөтэй юм. Иймд Сэтгүүлчид та бүхнийг хариуцлагатай, ёс зүйтэй мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэн, шударгаар ажиллаж дөрөв дэх засаглалын үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна.

 Бурууд нүд хурц, үг ил байж үргэлж үнэний талд зогсож чаддаг, нийгмийг соён гэгээрүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлдэг, иргэдийнхээ мэдэх эрхийг дээдлэн хангадаг, үндэснийхээ эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө сэтгэл зовнидог нийт сэтгүүлчид та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье" гэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хуваарилалт 2018-03-07 05:55:05
    Төр компаниуд хэдэн жилийн өмнөхөөс төсөв, ажлын хэмжээ, бүтцээр хэдэн 10 дахин томорчихсон. Тендер нэрийн дор хэдхэн хүнд мөнгө хувйарилдагыг болих хэрэгтэй ...
    202.179.27.172
    Мэдэгдсэн Хариулах
  • хэхэ 2018-03-07 01:40:31
    Энд тэнд очоод том том шаагаад яваад байхын. юм хийл дээ. Данзаан
    64.119.24.83
    Мэдэгдсэн Хариулах
  • ии 2018-03-06 20:37:32
    зайлаа
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Хөх тэнгэр 2018-03-06 09:01:02
    Зүгээр л Монголын эрх ашиг, ард түмнийхээ бүрэн эрх ашгийн төлөө л тэмц, тэгээд ч МАН буюу танай намд ч, бүр АрН-д ч, бидний Монголчуудад өөр сонгох зам байхгуй...
    203.91.115.35
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-06 08:49:00
    хаа байна тэр гурван тулгуурт бодлого чинь нэг еглее сэрээд л нэг солиотой юм ярих юм естой тавдугаар цахилгаан станц гээч л байх
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах