Архангай аймагт шүлхий гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ
Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай баг, Өгийнуур сумын Дойт багийн нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын энэ сарын 4-ний өдрийн захирамжаар Хотонт сумын Бургалдай баг, Өгийнуур сумын Дойт багийн нутагт хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт малын шилжилт хөдөлгөөн хийх, малын мах бэлтгэх, малын гаралтай сүү, цагаан идээ, түүхий эд бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, худалдан борлуулах, хүн тээврийн хэрэгслээр орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон байна.

Захирамжаар голомтын бүсийг тогтоох, хорио цээрийн дэглэм сахиулах, эргүүл пост гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдийг байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан шуурхай бүлэг, Хотонт, Өгийнуур сумын Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн дээрх сумуудад олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал зөвлөгөөн, морины уралдаан зохион байгуулахыг хоригложээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-03-06 09:26:19
    yaj shalgah um be. bolomjguishd. ter heden saya umiig chini shalgah bolomjgui.
  • Зочин 2018-03-06 07:50:27
    Шүлхий нэгэн төрлийн бизнес болчихлоо.Арай ч ингэж дэгддэггүй байсан даа.Оросоос үнэгүй өгөөд байгаа вакцин гээд байгаа тариагаа шалгадаг байлгүй.
  • Бат 2018-03-06 07:18:58
    Малчдаас малын хөлийн татвар аваад мал эмнэлгийн улсын системээ эргэн сэргээх хэрэгтэй шүү дээ өөр гарцгүй
  • ! 2018-03-06 06:41:22
    "Ядаж байхад яр", "Муухай дээр улцан" гэгч л болж байна даа!!!
  • иргэн 2018-03-06 05:34:26
    энэ олон нам телевиз их дээд сургуулийг татан буулгаад хэмнэсэн менгеер нь хэдэн малаа эруулжуулье амьдад ажлын ухсэнд маанийн нэмэргуй хунээс буянт мал дээр