Мөсний баярт 15 мянга гаруй иргэн оролцлоо

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг "Хөх сувд 2018" арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Хатгал тосгоны Доод модот буланд болж өнгөрлөө.

Мөсний баярт дотоодын 15 мянга гаруй аялагч, гадаадын 132 жуулчин, 2200 тээврийн хэрэгсэлтэйгээр ирсэн гэсэн тойм судалгаа гарсан байна. Энэ үеэр 10 жуулчны бааз, 32 гэр буудал, 35 хоолны газар үйлчилгээ үзүүлж гадаад дотоодын зочид, жуулчдад зориулсан 15 төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулагджээ.



Баярын нээлтэнд ОХУ-ын уран гулгагч хос оролцож уран гулгалтын гайхалтай үзүүлбэрүүдээсээ сонирхуулсан байна. Мөн “Хаант тэнгэрийн Самгалдай” төрийн бус байгууллагатай хамтран соёлын биет өвийг танилцуулах зорилгоор гэр музей байгуулжээ. Түүнчлэн “Галын тахилга, бөөгийн зан үйл” арга хэмжээг зохиож, далай ээжийн 13 хайрхадыг 13 лусын эхтэй нь хамт тахиж, аймаг орон нутгаа даатган, нутгийн ард иргэддээ лусын хишиг буян хураасан нь онцлог арга хэмжээ боллоо.

“Хөх сувд-2018” мөсний баярын арга хэмжээнд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд тус аймгийн Засаг даргын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хатагтай Доан Тхи Хыөнг, Их Британийн Элчин сайдын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч ноён Иан Кокс, Бүгд найрамдах Чех улсын Элчин сайдын яамны орлогч дарга Олдрик Зажисек нарын төлөөлөгчид оролцов.




















 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.