11 аймгийн 27 суманд шүлхий гарчээ

Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар Шадар сайд Ө.Энхтүвшинд өнөөдөр танилцуулга хийлээ.

Хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ХАА-н хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан нар оролцов.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр шүлхий өвчний талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн зургаан сум, Дундговь аймгийн гурван сум, Булган аймгийн зургаан сум, Төв аймгийн гурван сум зэрэг 11 аймгийн 27 суманд шүлхийн өвчний 30 голомттой байна. Эдгээр голомтуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.

 Мөн Улсын Онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шүлхийн голомттой байгаа аймгуудад ажиллаж, үүрэг чиглэлээр ханган ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цэдэн 2018-03-06 05:11:07
    Энд ганц ч малын их эмч алга. Мал эмнэлгийн алба алга болж, Мэргэжлийн биш улсууд шүлхийтэй тэмцэх асуудлыг ярьдаг, шийддэг болсон нь Монголын эмгэнэл ....
  • hi 2018-03-06 00:56:47
    nogoo komsiin darag haana yvnavee baahan hurgan darag nar aan
  • hi 2018-03-06 00:54:41
    komsiin darag haan bnaa baahan hurgan darag nar aan unshival ym bicheerei huuhed
  • малчин 2018-03-05 16:10:28
    Вакцины бизнессийн үр дагавар буюу зориуд хийгээд байгаа юм биш үү ? Хэзээ байтлаа тийм их шүлхий гарч байлаа , 90-н оноос хойш юм юм л үзэх нь ээ
  • Зочин 2018-03-05 15:15:38
    Улс орнуудад энд тэнд гарч л байдаг манайх шиг бахархаж бүх мэдээллийн хэрэгслээр өдөр тутам зарладаггүй
  • ZEV 2018-03-05 11:32:19
    Mongoliin tur hunee buu hel malaac hamgaalj cadahgui. Yalzran doroitson.
  • zochin 2018-03-05 10:37:19
    YAMARCH ARCHAAGUY TUR ZASAG WE DEE
  • иргэн 2018-03-05 09:46:57
    тийн ялгал мэддэггуй оллоогийн малууд энхтувшинд танилцуулга хийв гэж юугаа яриад бна тэгсэн хуралд ч гэх шиг мэдээ ч бичиж чадахгуй