Дэлхийн Монголчууд намыг улсын бүртгэлд бүртгэлээ

Дэлхийн Монголчууд намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Г.Тэмүүжин  нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзсэн байна. Улмаар Дэлхийн Монголчууд намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

Ингэснээр Дэлхийн Монголчууд нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгасан байна.

Дэлхийн Монголчууд нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 28 дахь нам болж байгаа юм.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • d 2018-03-05 09:07:48
    1 hund nogdoh namiin toogoo ginnesiin rekordod burtguulchuul deer yum bish uu
    202.9.40.128
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-05 06:54:19
    гурван сая хунтэй монголд энэ олон дээд сургууль телевиз гэтэл далан сая малаа эмчилж хурэхгуй малын эмч мал зуйч байхгуй естой утгагуй юм энэ л болоод бна
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах