БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл эхэллээ

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэлийг байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм.

Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.  Үүнд:
 

  1. 18 наснаас дээш 39 наснаас доош иргэн /СХТТШ-ын бүртгэлийн эхний өдрийн байдлаар/
  2. Ял шийтгэл эдэлж байгаагүй иргэн
  3. БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн
  4. Хилийн хориг тавиулсан этгээд биш байх
  5. Мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх Е-9 болон усан онгоцонд хөдөлмөр эрхлэх Е-10 визийн зөвшөөрлөөр БНСУ-д 5 жилээс дээш хугацаагаар оршин сууж байгаагүй иргэн
 

Бүрдүүлэх бичиг баримт:
 

  • Иргэний үнэмлэх, гадаад паспорт хуулбарын хамт
  • 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй )
  • СХТТШ-ын бүртгэлийн хураамж 24 ам доллар.
Шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.