Залуу бөхчүүд Якутаас дөрвөн медальтай ирлээ

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын тэмцээн энэ сарын 2-4-нд ОХУ-ын Якутын  “Триумф” спортын ордонд боллоо. Тэмцээнд 14 орны 150 орчим тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдсөн юм.

Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас 10 бөх зодоглосноос хоёр алт, хоёр хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга алт, 86 кг-д Э.Батмагнай хүрэл медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр 125 кг-ны жинд ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл алт, 92 кг-д спортын мастер Чинбатын Алтангэрэл хүрэл медаль хүртжээ.

Р.Дмитриевийн тэмцээний хоёр дахь монгол аваргаар тодорсон М.Лхагвагэрэл шигшээ барилдаанд Узбекистаны Хасанбой Рахимовыг 2:2-оор илүүрхсэн бол Ч.Алтангэрэл Грекийн бөхийг ялжээ.

Тэмцээний нийт шагналын сан 1.3 сая рубль бөгөөд түрүүлсэн бөх 50, мөнгө 30, хүрэл 15, аваргын багшийг 20 мянган рублиэр шагнасан байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.