Эмэгтэйчүүд тайван жагсана

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд дэлхийн 70 гаруй оронд зохион байгуулагддаг “Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөнийг Монголын Залуучуудын Холбоо “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” нэрийн дор зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээний үр нөлөө нь эмэгтэйчүүдийн оролцоог нийгэмд нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа асуудлын талаар ярилцаж дуу хоолойг нь нийтэд хүргэх нөлөөллийн томоохон арга хэмжээ болдог билээ.

Энэ жилийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тайван жагсаалыг МЗХ-ноос Монгол улсад амьдарч, хөдөлмөрлөж, сурч байгаа гадаадын оюутан залуусыг хамруулж  “Нэг дэлхий–Нэг хүсэл” уриан дор өөр өөрсдийн үндэсний хувцасаар жигдэрч, тулгамдаж байгаа асуудлаа нэгтгэн хүргэхээр болжээ.
 
Тайван жагсаал гуравдугаар сарын 8-ны өдөр  11:00 цагаас МЗХ-ны төв байрнаас эхэлж Энхтайвны гүүр- Сүхбаатарын талбай-МЗХ-ны төв байр гэсэн маршрутаар жагсаал өрнөх бөгөөд оролцогчид  “Үндэсний хувцастай” оролцох, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгэмд хэлэхийг хүссэн үгээ пайз болон даавуун дээр бичиж ирэхийг зохион байгуулагчдын зүгээс хүсч байна.

Та өөрийнхөө болон бусдыг эрхийг хүндэтгэж тайван жагсаалд оролцоорой, жагсаалд оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-03-05 04:55:08
    баардаж шоудаж байснаас тэр нь зөв дэмжиж байна монголд архи шоу дэндлээ үүний эсрэг эмэгтэйчүүд өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2018-03-05 06:27:17
      эмэгтэйчууд маань үлгэрлэж чаддаг Билүү ??? ЭРЧҮҮДЭЭС ОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮД МАНАЙ ГЭРИЙН ХАЖУУ ДАХЬ БАР-НД 06ЦАГ ХҮРТЭЛ ХҮН УНТУУЛДАГҮЙ ХАШИГЧИЖ ГУУГАЛДАГ ШҮҮ ДЭЭ
      202.9.43.197
      Мэдэгдсэн Хариулах
      • denduu shuu 2018-03-06 03:29:48
        ali ch baarand erchuudeesee olon huuhnuud suuj baidag bolson tsag daa. gadaad erchuudtei orohoor irj eldev sanal taviad salahgui.
        202.21.116.2
        Мэдэгдсэн Хариулах