MNBA Үндэсний лигийн аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт өчигдөр МҮЭСТО-нд болж, аварга баг тодорлоо.
2017-2018 оны Үндэсний лигийн аварга багаар Т.Ариунболд эзэнтэй "Архангай Алтан дорнодын дайчид" баг шалгарч, цомын эзэн болов. Дэд аваргаар Ховдчууд эзэнтэй "Ховд Шонхорууд" баг шалгарлаа.
Аваргын төлөөх цувралын эхний хоёр тоглолтод Ховд Шонхорууд баг хожил авснаар 2-0 гэсэн давамгай байдалтай болоод байсан. Гэсэн ч цувралын дараагийн гурван тоглолтод Архангай Алтан Дорнодын Дайчид баг хожсоноор 3:2-оор давамгайлж эхэлсэн юм. Улмаар зургаа дахь тоглолтод Архангайн дайчид, Ховд шонхорууд багийг 99:95-ын харьцаагаар хожсоноор, хоёр жил дараалан Үндэсний лигт аваргаллаа.

MNBA ҮНДЭСНИЙ ЛИГИЙН 2017-2018-ОНЫ УЛИРЛЫН АВАРГА Т.АРИУНБОЛД ЭЗЭНТЭЙ АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД БАГ
.jpg)
MNBA ҮНДЭСНИЙ ЛИГИЙН 2017-2018-ОНЫ УЛИРЛЫН ДЭД АВАРГА
ХОВД ШОНХОРУУД БАГ
.jpg)
MNBA ҮНДЭСНИЙ ЛИГИЙН 2017-2018-ОНЫ УЛИРЛЫН ДЭД АВАРГА
ХОВД ШОНХОРУУД БАГ
Үндэсний лигийн хүрэл медалийн төлөөх тулаан Сүхбаатар Альянс Тех, Төв аймаг багуудын хооронд өрнөсөн. Тус тоглолтод Сүхбаатар Альянс Тех баг дөрвөн үеийн турш тэргүүлж, 111:100-ын харьцаагаар хожил байгуулсан юм. Ингэснээр 21 аймгийн Үндэсний лигийн Алт, Мөнгө, Хүрэл медалийн болзол хангасан цор ганц аймгийн шигшээ баг боллоо.

MNBA ҮНДЭСНИЙ ЛИГИЙН 2017-2018 ОНЫ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭН З.БАЯСГАЛАН ЭЗЭНТЭЙ СҮХБААТАР АЛЬЯНС ТЕХ БАГ
2017-2018 оны MNBA Үндэсний лигийн үнэ цэнэтэй тоглогч - Ховд Шонхорууд багийн ахлагч Э.Дөлгөөн
2017-2018 оны MNBA Үндэсний лигийн улирлын шилдэг хамгаалан тоглогч - Архангай Алтан Дорнод Дайчид багийн төвийн тоглогч О.Энхбаатар

Финалын MVP - ГАНБОЛДЫН БАТТӨР /Архангай Алтан дорнодын дайчид/

MNBA ҮНДЭСНИЙ ЛИГИЙН 2017-2018 УЛИРЛЫН БИЛЭГДЭЛИЙН ТОГЛОГЧИД
ФОТО

MNBA ҮНДЭСНИЙ ЛИГИЙН 2017-2018 УЛИРЛЫН БИЛЭГДЭЛИЙН ТОГЛОГЧИД
ФОТО

Г.Зул