“Улаанбаатар сити” футзалын нэгдүгээр лигийн анхны аварга боллоо
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос эхний жилдээ зохион байгуулсан “Футзалын нэгдүгээр лиг”-ийн аварга багаар “Улаанбаатар сити” клуб тодорлоо. 2017 оны 12 дугаар сарын 15-аас 2018 оны 03 дугаар сарын 03-ыг хүртэл тун сонирхолтой өрнөсөн “Футзалын нэгдүгээр лиг”-ийн медалийн эзэд төдийгүй, аваргын цомыг өргөх баг лигийн сүүлчийн өдөр тодорч, сонирхолтой өрсөлдөөнийг үзүүллээ.

“Улаанбаатар сити”, “Хаан хүнс” багууд өчигдөр 19:00 цагт шийдвэрлэх тоглолтыг хийхэд “Улаанбаатар сити” багийн Орос тоглогч Ислам Хамхоев үндсэн цаг дуусахаас 10 секундын өмнө тоог 9:8 болгож, баг нь нэгдүгээр лигийн анхны аварга цолыг хүртэв. “Улаанбаатар сити”-тэй адил 21 оноотой ч хоорондын тоглолтын дүрмээр Дархан-Уул аймаг мөнгө медаль, “Жипро” клуб хүрэл медалийг зүүлээ.

Ирэх жил футзалын дээд лигт өрсөлдөх багуудыг тодруулсан сонирхолтой өрсөлдөөний дараа лигийн хаалтын үйл ажиллагаа болж, шилдэг тоглогчдыг шалгаруулахад:

Шилдэг хаалгач: Ж.Энхбаяр /Дархан-Уул аймаг ОУХМ/
Шилдэг тэгш тоглогч: Ж.Сүндорж /Дархан-Уул аймаг/
Шилдэг довтлогч: Д.Тэмүлэн /Монголын тэмүүлэл, 28 гоол/ нар тус тус тодорлоо.















Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.