“Бүргэдийн баяр” эхэллээ

Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулдаг. билээ. Жил бүрийн хавар гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод, намар Баян-Өлгий аймагт аравдугаар сарын эхний 7 долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг юм.

Энэ жил нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон “Монголын бүргэдчид холбоо” хамтран “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг ирэх сарын 4-5-ны өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” жуулчны баазад зохион байгуулах гэж байна.
 

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг. Арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой, жагсаж орж ирдэг. Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулдаг.

Үүний дараа бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна. Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг. Зарим жилүүдэд амьд амьтан бариулж, бүргэдийн анд сургасан байдлыг шалгадаг боловч жуулчдын хүсэлтээс хамаарч сүүлийн жилүүдэд хориглосон. Мөн арга хэмжээний үеэр Көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг Казах ардын уламжлалт тоглоомуудыг сонирхож болохоос гадна үндэсний хувцсаар гангарсан зочломтгой Казах хүмүүстэй танилцаж, Казах ардын зан заншил, ахуйн соёлтой гүнзгий танилцах боломжтой.

Сонирхуулахад, бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхаглажээ.





Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.