Зөрүүд гишүүн “аялж” явна
УИХ-ын чуулганы хуралдаан завсарлаж, гишүүд хөдөө орон нутгийг зорьж, наадам хэсээд багагүй хугацааг өнгөрүүлсэн. Гэсэн ч БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлалтай холбоотойгоор ирэх баасан гарагт хүндэтгэлийн чуулган зарлаад байгаа билээ. Харин Х.Баттулга гишүүний хувьд өдгөө ч хээрээр гэр, хэцээр дэр хийн хөдөөгүүр “хэссээр” явна.

Тэрбээр сонгогдсон тойрогтоо буюу хонгор нутгийнхаа сумдаар зочилж, “Хоёр түмэн сарлагийн баяр”, “Төр-Хоршооллын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт Хөдөө аж ахуйн хоршоологчдын улсын зөвлөгөөнд оролцсон бол зарим сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг төрийн байгууллагын үйл ажиллагаа, хөдөө орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцахаар төлөвлөөд байгаа аж.

Байнга шахам намын нөхдөөсөө өөрөөр сэтгэж, өөрийнхөөрөө “алхдаг” тэрбээр энэ удаа хүндэтгэлийн чуулганд ч оролцохгүй хөдөөгүүр аялсаар явах бололтой.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-20 06:25:13
    нээх жалга довсог амьтан баянхонгороос өөр нутаг орон монголд олон байдгым шдэ баттулгаа явцуухан бодолтой аминчхан эрээ гэж...
    112.72.13.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-08-20 04:14:33
    Yamar dolignuur bichdeg um be.Ene chin neg ih medlegtei hun bish baih shuu.
    202.126.89.159
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-20 04:12:45
    shi g toohgui put irheer ireh umdaa
    182.160.39.230
    Мэдэгдсэн Хариулах