“Оюутан цэрэг”-ийн бүртгэл явагдаж байна

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутнуудыг энэ сарын 01-10-ны өдрүүдэд бүртгэж байна. Оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд: 
 

  1. Иргэний үнэмлэх
  2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  3. Оюутны үнэмлэх
  4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
  5. Сургуулийн тодорхойлолт /“Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл/
  6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
  7. Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
 

Жич: 18 настай оюутан нь 2000 оны 4-р сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн байх.

Бүртгэл явагдах газар:

-Баянгол дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 106 тоот өрөө

-Баянзүрх дүүрэг- Дүүргийн 55 дугаар сургууль

-Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д

-Сүхбаатар дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д

-Хан-Уул дүүрэг- Дүүргийн “Соёлын ордон”-д

-Чингэлтэй дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 205 тоот өрөө

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.