П.Орхон Ази тивийн аварга болов

Чөлөөт бөхийн  насанд хүрэгчдийн Азийн АШТ гуравдугаар сарын 1-нд Кыргызстаны нийслэл Бишкект эхэлсэн. Эхний хоёр өдөр эмэгтэйчүүдийн 10 жингийн барилдаан болоход манай эмэгтэй бөхчүүд бүгд медалийн төлөө барилдаж, нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байрт орсон бахдам амжилтыг үзүүллээ.

Тодруулбал, 62 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон алтан медалийн эзэн болсон юм. Тэрбээр 1/4 шигшээд Узбекистаны Халбазар Нарбаеваг 10:0-ээр, хагас шигшээд Японы Юрика Итог 9:1-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Луо Сиажуаныг 12:4-өөр ялав. Ийнхүү П.Орхон дөрвөн жилийн өмнө Астанад болсон Азийн АШТ-ий мөнгөн медалийнхаа өнгийг хувиргаж, тивийн аварга болсон юм.

Мөн 53 кг-д ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 72 кг-д, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа мөнгө, 50 кг-д ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл, 55 кг-д ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг, 57 кг-д ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 59 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор нар хүрэл медалиар энгэрээ мялаацгаав.

Эмэгтэйчүүдийн ангилалд 12 орны бөхчүүд өрсөлдснөөс Монголын эмэгтэй бөхчүүд 167 оноогоор аман хүзүүджээ. Харин манай урд хөрш БНХАУ-ын бөхчүүд 185 оноогоор багийн дүнгээр тэргүүлсэн. Нанхиадын бүсгүйчүүд Кыргызстаны нийслэлд наймуулаа ирж барилдснаас зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай нутаг буцаж байна. Харин Япон улс 161 оноогоор гуравдугаар байрт орсон юм.

Чөлөөт бөхийн Азийн АШТ өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
50 кг (12 бөх): 1. Лей Чун (БНХАУ) 2. Винеш (Энэтхэг) 3. Эрдэнэсүхийн Нарангэрэл (Mонгол),Юки Ирие (Япон)
53 кг (10): 1. Пак Йон Ми (БНАСАУ) 2. Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол) 3. Жюлдиз Эшимова (Казахстан), Юү Мияхара (Япон)
55 кг (9): 1. Саки Игараши (Япон), 2. Ох Хью Мин (БНСУ) 3. Эрхэмбаярын Даваачимэг (Mонгол), Луо Ланнуан (БНХАУ)
57 кг (10): 1. Пей Шинру (БНХАУ) 2. Сара Натами (Япон) 3. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол), Ким И Сул (БНСУ)
59 кг (10): 1. Ронг Ниннин (БНХАУ) 2. Набира Эсенбаева (Узбекистан) 3. Баатаржавын Шоовдор (Mонгол), Сангеета Сангеета (Энэтхэг) 
62 кг (10): 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Луо Сиажуан (БНХАУ) 3. Сакши Малик (Энэтхэг), Юрика Ито (Япон)
65 кг (6): 1. Каур Навжот (Энэтхэг) 2. Мия Имаи (Япон) 3. Ли Ханбит (БНСУ)
68 кг (9): 1. Зоу Фенг (БНХАУ) 2. Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол) 3. Ирина Казюлина (Казахстан), Меерим Жуманазарова (Кыргызстан)
72 кг (6): 1. Юү Хан (БНХАУ) 2. Очирбатын Насанбурмаа (Монгол) 3. Масако Фүрүич (Япон)
76 кг (9): 1. Зоу Киан (БНХАУ) 2. Хироэ Сүзүки (Япон) 3. Эльмира Сыздыкова (Казахстан), Хван Юн Жу (БНСУ)

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baadai 2018-03-12 17:43:06
    Unher sain
    27.123.214.106
    Мэдэгдсэн Хариулах