Автобуснууд эвдэрч зогссоноос замын түгжрэл үүсгэх тохиолдол олон гарч байна гэв

Замын хөдөлгөөний ачаалал нь олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байгаа шалтгаанаас хэлэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдал хангасан эсэхийг шалгахгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаар эвдэрч замын хөдөлгөөнд саад учруулж, зарим тохиолдолд зохиомол ачааллыг бий болгож байна.

Тухайлбал, сүүлийн 5 хоногт л гэхэд замын хөдөлгөөнд оролцож байсан “Тэнүүн огоо” ХХК, “Эрдэм транс” ХХК, “ГБУС” ХХК зэрэг байгууллагуудын 11 том оврын автобус нь хөлдсөн, тормоз нь зуурсан, хий хураахгүй болсон зэргээс шалтгаалж эвдэрч замын зорчих хэсэгт зогссон байсныг тус албанаас хариуцсан ажилтан нарт нь шуурхай мэдэгдэн шилжүүлэн ажиллалаа.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өчигдөр /2018.03.01/ үйлчилгээнд явж байсан том оврын 6 автобус эвдэрч 1-2 цаг зам дээр зогссоноос тухайн зам дээр болон ойр орчмын автозамуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байна.

Иймд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж, байгууллагууд том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг тогтмол шалгаж, эвдрэл гэмтэлтэй үед үйлчилгээнд гаргахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байна гэж ЗЦА-наас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.