ААШТ: Э.Сумъяа, А.Батцэцэг, Э.Цэвэгмид нар эхний ялалтаа авлаа

“Бишкек-2018” Азийн АШТ-ий хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ийн барилдаанууд явагдаж байгаа бөгөөд  таван бөх хүч үзэж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа тэгшитгэлд Узбекистаны Севара Эшмуратоваг оноогоор цэвэр (10:0) яллаа.

Мөн 57 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, ОУХМ А.Батцэцэг 1/8 шигшээд Узбекистаны Асем Сейдаметоваг, 65 кг-д ОУХМ Э.Цэвэгмид БНСУ-ын Ли Ханбитыг тус бүр цэвэр ялав.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.