С.Амарсайхан: Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг нуух шаардлага байхгүй

НИТХ-ын дарга С.Амарсайханаас цаг үеийн  үйл явдалтай холбогдуулан тодруулга авлаа.

-Сүүлийн өдрүүдэд НИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллын тухай яриа анхаарлыг татах боллоо. Энэ талаар тайлбар өгөөч?

-НИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллах зардлаа урамшуулал хэлбэрээр авч ирсэн. Одоо ч авч байгаа нь үнэн. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хууль болон  хурлын төлөөлөгчидөд урамшуулал олгох тухай НИТХ-ын 2012 оны 70-р тогтоолын дагуу Нийслэлийн төсөвт жил бүр тогтмол тусгагдаж ирсэн байдаг.

-НИТХ-ын  төлөөлөгчид  ямар зориулалтаар урамшуулал авч ирсэн вэ?

-Нийслэл, дүүргийн төлөөлөгчидөд 2008 оноос хойш урамшуулал гэхээсээ илүүтэй үйл ажиллагааны зардлыг нь олгож эхэлсэн юм билээ. Тодорхой зардалгүйгээр тойрог, дүүргийнхээ иргэд сонгогчдын төдийгүй нийслэлийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Тийм ч учраас үе үеийн НИТХ-ын төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах зардлыг урамшуулал хэлбэрээр олгож ирсэн. Үүнийг нууж хаах ямар ч шаардлага байхгүй. Харин ч ил тод, нээлттэй болгож, төлөөлөгчдийн ажлын хариуцлагатай нь уялдуулах цаг нь болсон гэдэг талаар өмнөх хурлууд дээр би анхнаас нь удаа дараа мэдэгдэж байсан.

/2018 оны 1 сарын 26-ны өдрийн НИТХ-ын нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үг/

-Төлөөлөгчидөд хэдий хэмжээний урамшууллыг ямар хугацаанд олгодог вэ? 

-Өмнө нь жилд нэг удаа бөөнд нь олгодог байсан. Тухайлбал, 2017 оны төсөвт төлөөлөгчдийн урамшууллыг олгохдоо тус бүрд нь нэг удаа 50.0 сая төгрөгөөр тооцон төсөвт суулгаж, өнгөрсөн оны 6 сард НИТХ-аас төлөөлөгчидөд олгосон. Тэгвэл энэ жилээс жилд нэг удаа бөөнөөр нь олгодог байсан зардлын хэмжээг бууруулж, холбогдох журмыг өөрчилж, дээр дурьдсанчлан төлөөлөгчдийн ажлын хариуцлагатай нь уялдуулан улирал тутамд 10.0 сая төгрөгийг олгож, гүйцэтгэлд нь хяналт тавин ажилладаг болсон.

-Урамшууллын асуудлыг Хурлын дарга бие даан шийддэг юмуу, эсвэл Төлөөлөгчдийн хуралдаанаар шийддэг үү?

-Ийм асуудлыг С.Амарсайхан гэдэг хүн дур зоргоороо шийдвэрлэдэг юм биш. Урамшуулалттай холбоотой зардлыг жил бүр Нийслэлийн төсвийг батлах үеэр төсөвт суулгаж, зориулалтын дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор шийдвэрлэдэг. Хурлын даргын хувьд гарын үсэг зурж тогтоолыг албажуулдаг учиртай.

Л.ХАЛИУ  
Эх сурвалж: news.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-03-03 02:34:30
    tatvar tulugchdiin munguur ingej bayarhahgui shuu uursnuu yu buteesen bolood uramshuulal goridood baigaa huruu gar ni zagtnaad baigaa bol ajlaa uguud zail
    183.81.169.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-03-02 12:07:20
    За болчих андуудаа бид та нарыг гуйж сонгоогуй ийм амар хялбар аргаар амьдрах хусэл сэдэл байгаа учир л залуучууд ходолморлох биш нам дагаад байгаа юм
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-02 11:13:30
    Өөрснөө гуйж байж төлөөлөгч болчихоод болсон хойноо урамшуулал өгөхгүй бол төлөөлөгч хийхгүй гэж байГАА ЮМ УУ. болимоор вм МУ яасан олон даргатай байна аа.
    66.181.160.73
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-02 11:08:38
    Энэ арай дэндэж байна. Болих цаг нь болоогүй юм уу. Ард иргэдийн төлөө биш мөнгө авах гэж сонгогддог юм байна.
    202.9.40.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-03-02 06:01:33
    Өмнө нь дандаа нууж л авдаг байсаныг харин ч ил болгож байгаа нь зөв шүү дээ. Шудрага байнаа.
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-02 05:58:06
    Арай дэндэж байна хурлын төлөөлөгч гэнэ юү хийсэн болоод урамшуулал авдаг байна юү ч хийдэггүй шүү дээ болимоор юм
    112.72.2.202
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-02 05:54:29
    еерсдее алба шиг сонгочихоод араас нь битгий гоншигнож бай
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-02 05:47:09
    Юу хийсэн гэж урамшуулал авдаг юм дэндүү юмаа цалин авч байгаа биз дээ
    103.229.121.133
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин .  2018-03-02 11:16:15
      наад нөхдүүд чинь бүгд төрд ажиллаж цалин авч байгаа шүү. Давхар давхар цалин хусаад байдаг ямар учиртай юм бэ. аймгууд ч мөн адил 700 гаруй нөхөд цалин урамшу...
      66.181.160.73
      Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2018-03-02 05:27:40
    yu hisen gj uramshuulal tsaling iim undur awdin.. vsreel 2 3 udaa hurald suudag bzde.
    182.160.1.176
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-02 05:11:35
    Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч хэдийг авдаг юм бэ
    124.158.107.6
    Мэдэгдсэн Хариулах
    • Duurgiin teleelegch 2018-03-03 02:00:24
      10$
      45.72.228.75
      Мэдэгдсэн Хариулах