Гэр хорооллын иргэд Сүхбаатарын талбайд цуглаан хийнэ
08:30 цагт: ЭМЯ-ний “Б” танхимд эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөлийн 2018 оны анхдугаар хурал болно.

09:00 цагт: Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас Ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт

10:00 цагт:  Уламжлалт "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" ЦССҮТ-д болно. Энэ удаагийн арга хэмжээг Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ) нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Худалдаа хөгжлийн банк, Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо ивээн тэтгэгчээр оролцож байна.

10:00 цагт: Монголбанк, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон Улсын Хамтын Ажиллагааны Сан, Монголын Банкны Холбоо хамтран “Монгол Улсад банкны ажилтныг мэргэшүүлэх онол, практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хаалтын үйл ажиллагаа, сертификат гардуулах ёслолын ажиллагаа Монголбанкны  хурлын танхимд болно.

10:30 цагт: “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээний талаар БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл өгнө. 

11:00 цагт: Гэр хорооллын иргэд Сүхбаатарын талбайд цуглаан хийнэ.

11:00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Зөрчлийн хуулийн торгох шийтгэлээс өршөөх тухай хууль"-ийн төсөл боловсруулж өргөн барих талаар залуу хуульчид мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Монголд үйл ажиллагаа явуулж буй бие даасан эмийн сангуудыг хөгжүүлэх, эм хангамжийн стандартыг хэрэгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилгоор 22 эмийн сан нэгдэж байгуулсан “Централ фарм”-ийн талаар Монголын эмийн сангуудыг дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийнэ. “Централ фарм” нь нэг стандарт, нэг хаягжилт, нэр төрөл, үнэ үйлчилгээний хувьд хялбар байх хамтын шийдэл юм.
12:00 цагт: “Монголын зөгийчдийн нийгэмлэг”, “Аравт бизнес нэгдэл” ТББ хамтран“Гайхамшгийг хамтдаа бүтээцгээе” уриан дор “Монголын зөгийн аж ахуйн кластер” старт-ап бизнес уулзалтыг энэ сарын 3-4-нд зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
 
18:00 цагт: ОХУ-ын Санкт Петебург хотын Репиний Уран Зургийн Академид хэсэг хугацаанд багшилж байгаад саяхнаас эх орондоо буцан ирж суурьшин, бүтээлээ туурвиж буй авъяаслаг уран бүтээлч Б.Отгонтүвдэнгийн олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Март 8” үзэсгэлэнгийн нээлт Art Space 976-д болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-03-02 08:23:49
    Батүүлийн дахин төлөвлөлт нэрийн доор хийсэн луйварт олон зуун иргэд гэр оронгүй болж хохирсон доо, хөөрхий
    203.91.116.222
    Мэдэгдсэн Хариулах