ААШТ: Чөлөөтийнхөн эхний өдөр дөрвөн медальтай

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Кыргызстаны нийслэл Бишкект өчигдөр эхэллээ. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаан болж, монголын таван бөх бүгд медалийн төлөө барилдсанаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, 68 кг-ын жинд ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг мөнгө, 50 кг-д ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл, 55 кг-д ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг, 59 кг-д  ОУХМ Баатаржавын Шоовдор нар хүрэл медаль хүртсэн байна.

Ингээд эхний өдөр манай бөхчүүд хэрхэн барилдсаныг хүргэе.

50 кг (12 бөх):  Э.Нарангэрэл шөвгийн наймд Вьетнамын Ти Хуан Нгиенийг оноогоор цэвэр (10:0) ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Лей Чунд цэвэр ялагдсан. Хүрэл медалийн төлөө Узбекистаны Актенге Кеунимаеватай барилдаж 8:2-оор ялав.

55 кг (9):  Э.Даваачимэг 1/4 шигшээд Энэтхэгийн Лалита Лалитаг 6:0-ээр ялсан ч хагас шигшээд Японы Саки Игарашид 0:3-аар ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Назгул Нураханыг оноогоор цэвэр (14:4) ялснаар өнгөрсөн жилийн амжилтаа бататгав. 




59 кг (10): Б.Шоовдор тэгшитгэлд Вьетнамын Ти Вин Нгиенийг, шөвгийн наймд Японы Юзүрү Күманог тус бүр цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга БНХАУ-ын Рон Ниннингэд оноогоор цэвэр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Тайландын Айнфен Пимсупакыг 29 секундэд оноогоор цэвэр ялав. 

68 кг (9): Ш.Түмэнцэцэг 1/4 шигшээд Энэтхэгийн Дивя Какраныг цэвэр (10:0), хагас шигшээд Кыргызстаны Меерим Жуманазароваг 2:2-оор ялсан. Улмаар алтан медалийн төлөө ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Зоу Фенгтэй барилдаж, оноогоор (0:10) цэвэр ялагдав. Энэ нь түүний Азийн АШТ-ий дөрөв дэх медаль болж байна.





76 кг (9):  А.Чанцалнямаа 1/4 шигшээд БНХАУ-ын Зоу Кианд 1:6-гаар, хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпийн наадмын хүрэл медальт, Казахстаны Эльмира Сыздыковад оноогоор цэвэр (2:12) ялагдсан.






 



Өнөөдрийн хуваарь
 

12:30-15:30: Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын урьдчилсан болон дагах барилдаан
15:30: Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын сугалаа
20:00-22:00: Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын шигшээ барилдаан

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ... 2018-03-02 02:47:55
    Hyataduudiig huchirhee baij ehelj bgaa yum bna daa
  • Ази 2018-03-02 01:59:49
    Азидаа 1-т байж дэлхийд гарна шүү Монголчуудааа 4 медаль гээд сүржигнээд .....
  • зочин 2018-03-02 01:47:54
    Алтын төлөө барилдана гээд бүх хэвлэл мэдээлснээ сураггүй болчихсон чинь алт аваагүй байж.