БНСУ-ын Пёнчан хотод энэ сарын 9-18-ны өдрүүдэд болох өвлийн XII паралимпийн наадамд манай тамирчин Б.Ганболд пара цанын төрөлд оролцохоор эрхээ аваад байгаа билээ.
Тэрбээр эх орноо төлөөлөн нэг, 10, 20 км гэсэн гурван зайд уралдах бөгөөд түүнтэй Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагчаар Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, эмчээр Ш.Болормаа нар явах юм.

.jpg)
Өнөөдөр тус наадамд оролцох Монголын баг тамирчдад Монгол Улсын төрийн далбаа, хувцас гардуулах ёслол боллоо. Ёслолд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
Энэхүү ёслолын үеэр багийн ахлагч Д.Рэнчинханд, Монгол Улсын Төрийн далбааг Паралимпийн наадмын гүйлтийн цанын төрөлд хурд, хүчээ сорих Монголын багийн тугч, ОУХМ Б.Ганболдод гардуулан өгсөн юм.
.jpg)
Монголын баг тамирчдын нээлт, хаалтын ёслолд өмсөх хүндэтгэлийн гадуур хувцасыг “Говь” компани ивээн тэтгэж, малгай ороолтыг “Эвсэг” компани урлан бүтээжээ.
Г.Зул