ААШТ: Манай дөрвөн бөх хагас шигшээд шалгарлаа
“Бишкек-2018”  эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Азийн АШТ  эхэллээ.  Тэмцээн нэг өдрийн форматаар явагдах бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанууд болж байна. 

 Ингээд тэмцээний явц, бөхчүүдийнхээ барилдааныг жин тус бүрээр танилцуулья.

-50 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл 1/4 шигшээд Вьетнамын Ти Хуан Нгиенийг оноогоор цэвэр (10:0) ялж, хагас шигшээд шалгарчээ. Манай тамирчин хагас шигшээд БНХАУ-ын Лей Чунтай барилдана.

-59 кг-ын жинд  ОУХМ Б.Шоовдор тэгшитгэлд Вьетнамын Ти Вин Нгиенийг, шөвгийн наймд Японы Юзүрү Күманог тус бүр цэвэр ялж, хагас шигшээд шалгарлаа.

-55 кг-ын жинд өнгөрсөн ОУХМ Э.Даваачимэг Энэтхэгийн Лалита Лалитаг 6:0-ээр ялж хагас шигшээд шалгарсан.

-68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг Энэтхэгийн Дивя Какраныг оноогоор цэвэр (10:0) ялж хагас шигшээд шалгарлаа.

-76 кг-д “спортын мастер А.Чанцалнямаа 1/4 шигшээд БНХАУ-ын Зоу Кианд 1:6-гаар ялагджээ. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарсан тохиолдолд дагах барилдаан хийнэ.

Г.Зул

 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2018-03-01 08:05:50
    tserenchimed gdg delhiin avarga haachsiim bee
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • h 2018-03-01 07:47:34
    senegal bexee gedeg box baisan yasiin bol xaragdahaa bjee
    66.181.178.86
    Мэдэгдсэн Хариулах