С.Амарсайхан хэний дургүйг хүргэсэн бэ

НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөртэй холбогдуулан АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү Нийслэлийн орон сууц, дэд хөтөлбөрийн дүгнэлтийг танилцуулах гэж индэр дээр гарангуутаа хэлэлцэх асуудалд хамааралгүй, улс төрийн шинжтэй хэт явцуу дүгнэлт хийж, дүгнэлтийнхээ төгсгөлд НИТХ-ын огцруулах асуудлыг хөндөх саналтай байгаагаа илэрхийлсэн.

Өнгөцхөн харахад сөрөг хүчний хаврын улс төр мэт санагдах боловч харамсалтай нь байгаа оносонгүй. Сайн ажиглавал НИТХ-ын дарга С.Амарсайхан хийж байгаа ажил, хөндөж буй асуудлаараа тодорхой бүлгийн эрх ашгийг хөндөж, дургүйцлийг нь төрүүлж дээ гэж харж болохоор байна.

С.Амарсайханы хувьд ажлаа авсан цагаасаа эхлэн анхнаасаа 60 тэрбумын асуудалтай эвлэрэхгүй гэдгээ зарлаж, олон жил иргэдийг чирэгдүүлж ирсэн нийслэлийн газрын албанд үүрлэсэн хүнд суртал, авлигыг асуудлыг сөхөж, нийслэлийн төрийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчидаасаа эхлээд төлөөлөгчид хүртэл эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандахыг шаардаж байгаа.

Түүнчлэн Нийслэлийн удирдлагуудын хэд хэдэн сонгууль дамжин ярьсан ч өдийг болтол хэрэгжүүлж чадаагүй байгаа 100 айлын барилгын материалын захыг нүүлгэнэ гэдгийг шийдвэртэй зарлаж, гэр хороололын дахин төлөвлөлт нэрийн дор иргэдийг хохироосон компаниудын эзэдтэй хариуцлага тооцох тухай асуудлыг хөндсөн НИТХ-ын дарга С.Амарсайханы эрх шийдэмгий шийдвэрүүд АН-ын хэсэг бүлэг төлөөлөгчдөд таалагдсангүй бололтой.

Тэд нөгөө л НИТХ-ын ирц бүрэлдэхгүй байна гэсэн улиг болсон шалтгаануудыг огцруулах санал гэгчдээ дурьджээ. Гэтэл бодит байдал дээр НИТХ-ын ээлжит хурал сар бүр, Тэргүүлэгчдийн хурал 7 хоногт тутамд хангалттай ирцтэйгээр хуралдаж, холбогдох тогтоол шийдвэрээ хэвийн гаргаад ажиллаж байгаа юм.

Гагцхүү хүралдааны шийдвэрүүд нь тэдний хувийн ашиг сонирхол, далд бүлэглэлийн явуургүй төлөвлөгөөг гацааж байгаад учир нь бий гэж харж болохоор байна.

Сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандах гэсэн НИТХ дэх АН-ын бүлгийн энэ удаагийн ойлгомжгүй үйлдлийн цаана ямар ч үнээр хамаагүй НИТХ-ын дарга С.Амарсайханыг буруутгах, нийгэмд сөргөөр харагдуулах оролдлого нуугдаж, үүгээр дамжуулан хэсэг бүлгийн эрх ашгаа хамгаалж үлдэх гэсэн явуургүй үйлдэл гэдгийг нь олон нийт хэдийнэ харж ойлгож байгаа.

Төгсгөлд нь хэлэхэд НИТХ-ын дарга С.Амарсайханы авч хэрэгжүүлж байгаа бодлого, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь ард иргэдийн дэмжлэгийг ихээр хүлээхийн зэрэгцээ АН-ын зарим этгээдүүдийн дургүйцэл, атаархал хоёрыг зэрэг төрүүлсэн бололтой.

С.Баатар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-03-01 14:42:44
    Huviin yavtsuu erkh ashigt ni niitsehgui bol tolgoitoi hun bolgon dargaa ogtsruulna gedeg shantaajiig boliulahiin tuld deer dooroo hutuu huuli gagamaar bn.
  • иргэн 2018-03-01 11:41:56
    Батүүл болиоч энэ залуу шударга ажиллаж байна.
  • Жаагий 2018-03-01 11:11:39
    Баатархүү гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хувь хүртсэн юу гэж тэд нарт хариуцлага тооцховдээ Шуналтай хүн шүү дээ Урамшуулал гэхээр нүдээ ухах шахам гүйж бсн
  • zochin 2018-03-01 10:21:13
    AMARSAIHAN 60 TERBUMIINH N ASUUDLIIG IL TOD GARGAJ TAVI. HEZEE CH BITGII BUUJ OG OORIINHOOROO. SHUDARGA TEMTC. AN ,MAN IIN AVILGACHIDIIG ZAILUUL...
  • зочин 2018-03-01 10:10:09
    Батүүл шиг л хогны уут, дахин төлөвлөлт нэрээр хотын мөнгийг хулгай хийж болохгүй шүү,
  • зочин 2018-03-01 07:56:10
    Та нар Батүүл шиг нүдэнд харах чихэнд сонсохоор юм хийгээ ч Юу ч хийхгүй байж хэн байх н хамаагүй огцрох 1 н огцрох л хэрэгтэй. Идсэн ч юм хийсэн хүн шүү_.
  • сонгогч 2018-03-01 05:52:31
    Амарсайхан шантарч болохгүй. Нэгэнт авсан ажилдаа төвлөрч, нийслэлд булшсан албан тушаалтнуудын идээ бээрийг шахаж ажиллах үүрэгтэй шүү.
  • баатар 2018-03-01 05:31:36
    батүүлийн баг хамгийн мундаг ажилласан.хэдэн унтаахайнууд гарснаар яг юу хийв?
  • Бат-Үүлийн 70 тэрбумын хэрэг яав? 2018-03-01 05:25:26
    ТҮЦ-н шинэчлэл нэрээр 70 тэрбумыг хувьдаа завьшсан, хүүгийнх нь офшор дансны хөрөнгө, Сонор хотхоны луйвар г.м олон хэрэг яагаад шийдэгдэхгүй бна
  • ulaanbaatariin emegtei 2018-03-01 05:03:45
    boliochoo bid ard tumen solio holionoos chin zalhaj baina. Baatarkhuu tenegteed bai odr tutamin ajilaa hii nowsh gej
  • батхүүр 2018-03-01 04:37:29
    Xэний ч дургүйг хүргээгүй ээ, бат-үүлийн хор найруулга
  • иргэн 2018-03-01 04:20:14
    энэ баатархуу ан ын нэртэй м энхболдын тагнуул юм болов уу
  • хуульч 2018-03-01 04:10:14
    60 ТЭР БУМТАЙ ЭВЛЭРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ??? ЭНЭ БОЛ БУЗРЫН БУЗАР МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛСОН ХЭРЭГ БИЛЭЭ ???