Гадаадаас эргэж ирэгсдэд зовлон их байна
Монгол улсын иргэд гадаадад гарч, ажиллаж, хөдөлмөрлөх  ихээхэн сонирхолтой байдаг. Жил ирэх тусам тэдгээр иргэдийн тоо нэмэгдэж, олноороо гадны улсуудыг зорьж байна. Одоогийн байдлаар манай улсын 130 гаруй мянган иргэн гадны оронд ажиллаж, амьдардаг. Үүнээс 30 мянган иргэн нь БНСУ-д байна. Өмнө нь 2012 онд нийт 2500 Монгол иргэн хөдөлмөрийн гэрээгээр тус улсыг зорьж ажиллахаар явж байжээ. Гэтэл хэдхэн жилийн дараа энэ тоо хэд дахин нэмэгджээ. БНСУ-ыг зорьсон иргэдийн ихэнх нь Аж үйлдвэрийн салбарт ажилладаг байна. 

Ийнхүү гадны улсыг зорин ажиллаж байгааг дагаад сөрөг үр дагаврууд их гарах болсныг албаныхан хэлж байна.Тухайлбал залуусын хувьд гэр бүл салалт, бага насны хүүхдийн хувьд эцэг эхээсээ хол хөндий байсаар бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй болох гэх мэт зан төлөвшилд нь нөлөөлдөг байна. Түүнчлэн гадаадад гарч ажиллаж байгаа Монголчуудын дийлэнх нь хүнд хүчир ажил хийдэг тул бэртэж, гэмтэхээс авхуулаад хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдлууд цөөнгүй гардгийг албаныхан хэлж байгаа юм. Гэсэн хэдий ч  ид хийж бүтээх насан дээрээ яваа залууст эх орондоо хийх ажил алга. 

Улс орны эдийн засаг хямраад ирэхээр иргэдийн худалдан авалт буурч, лангуу түрээсэлж байсан дипломтнууд ажилгүй, орлогогүй болж эхэлдэг. Энэ үед цорын ганц зам үлдсэн байдаг нь  өр, зээл тавиад ч хамаагүй гадны орныг зорихоос аргагүй байдалд орж байна.

Мэдээж өр, зээл тавьчихсан учраас "би чадахгүй байна. Үнэхээр халширч байна” гэж хэлэх зүрх зориг тэдэнд үгүй. Тиймээс л бусдын баас, шээсийг цэвэрлэж байсан ч шүд зуун, нулимс дуслуулан гадны оронд ажилласаар  байгаа юм.Гэхдээ нэг давуу тал бий. Гадны улс оронд ямар ч ажил хийсэн үнэлэмж нь өндөр. Бохир заваан байх тусмаа л нэмэгдээд байх нь тэр.  Бас илүү цаг, шөнийн ээлж гэхчлэнгээр ажиллаж, хөдөлмөрлөж л байвал мөнгө олоод байх боломж нээлттэй. Харин Монголд эсрэгээрээ яаж ч хичээж, хөдөлмөрлөж, махраад өгдөг хэдэд нь өөрчлөлт орохгүй.

Харин ч элдэв татвар, татаас гээд хасагдах нь маргаангүй үнэн. Өнөөдөр сургууль төгссөн шинэхэн боловсон хүчин 500 мянган төгрөгөөс гараагаа эхлүүлж байна. Бүгд биш байх л даа. Гэхдээ л дийлэнх нь. Үүнээс татвар, даатгал, шимтгэл гэж явсаар тал нь л гар дээр нь ирнэ. Гар дээр ч юу байхав. Хоол хүнс, автобус унаа, орон байр гээд нөгөө ирсэн тал чинь "хасах” дүнтэй гарах нь тэр. 

Ийм л амьдралаас зугтаж залуус маань хилийн дээс алхаж байна. Гэтэл ийнхүү гадаадад хэдэн жил хөлсөө дуслуулан байж олсон хэдийгээ өвөртлөөд одоо л нэг юм эх орондоо тайван сайхан амьдръя,  хэдэн жил өөрөөсөө хүртэл харамлаж хураасан хэдэн төгрөгөө байр, машин болгочихоод ирэхэд нь ажил олдохгүйн зовлон дахиад л  хүлээж байх нь тэр. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монголын нийгэмд гадаадаас ирэгсдийг шингээх зах зээл алга. Тэдэнд ажлын байр олдохгүйн зовлон алхам тутамд нь тулгарч байгаа нь манай нийгмийн бас нэгэн гажуудал болоод байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Butsaj irsen ni 2019-09-11 18:33:40
    Gadnii ulsad ajilj amidraad eh orondoo ireed buur nul stress ymaa, Vneheer hetsuu bna
  • dimash fan 2018-03-02 14:50:12
    mongolchuudiig hooh bodlog l yavuulaad baina harahgui bainuu 1 bol mash teneg humuus 1 bol asar muu hytaduud monmgoliig udirdaad baina .
  • Наранбат 2018-03-02 11:58:28
    Энэ улс удахгүй сөнөж нутаг дэвсгэрийн гадныхан хуваагаад авцгаана. Та нар буцаж ирэх хэрэггүй.
  • mulguu 2018-03-02 03:00:15
    Dargiin setgexyigees salaad malaa mallaad amidraach dandaa darga boloxiig moroodogchid
  • Хасс 2018-03-01 18:42:54
    Тэнэгүүд нь удирдаж байгаа болохоор ийм байна. Тэгэхэд бусад орнууд гадаадад төгссөн хүмүүсийг гуйж авчраад хангамжинд байлгаж зөвхөн толгойгоо ашиглуул гэх.
  • irgen 2018-03-01 14:34:56
    ажлын байр бий болгож байгаа хүмүүстээ урам өгөх
  • Zochin 2018-03-01 14:31:08
    Монголд хийх ажил их байна даргын ажил л бага байгаа байх залуус амархан хөлс сэтгэл гарахгүй амархан мөнгөтөй болох хүсэлтэй байна тэмцэж өөрчилөх биш зугтаж б...
    • иргэн 2018-03-01 23:24:34
      Солонгост тийм амархаан мөнгө олчихдоггүй юм аа.Манайд сар зүтгээд зүтгээд сардаа ганцхан сая шүү дээ.
  • medi 2018-03-01 12:25:33
    manaih uidveree hugjuuleh heregtei ehlee yrdaas orj irj bgaa mongold uiverleh bolomjtoi baraan deer ylsiin ontsgoi alban tatvar tavih heregtei tegj bj l uilver ...
  • Зочин  2018-03-01 12:16:09
    Солонгосчуудын жагсдаг, томчуулаа шүүдэг, тэр эх оронч сэтгэлгээнээс нь бид сургамж авч эх орноо хөгжүүлэх ёстой.
  • 11111111111 2018-03-01 10:43:01
    Тэтгэвэртээ гарлаа, буцаад ажиллана гэдэг нэг нугалаа байна аа. Яалтай ч билээ хүний эрх юм хойно.
  • Солонгосоос 2018-03-01 09:33:54
    Гэр хорооллын залуучуудыг гадагшаа гаргаж байртай болгох хэрэгтэй байгаа юмдаа. Даанч гэр хорооллын ихэнх нь хөдөөнөөс ирсэн тэнэг гарууд байрны сайхныг мэдэхгү...
  • zochin 2018-03-01 09:17:50
    zaluusa l bodoh heregtei ajiltai hol gar n obdson nastai hvmvvs ajilin baira tabij ogoh heregtei gadaad yabaad nvd tailsan deer mongold hecvv bna tord garsan h...
  • Худал хуурмаг 2018-03-01 07:51:00
    Хаашаа л харна авилгал, хулгай, худал. Тайван шударга ирээдүйдээ итгэлтэй амьдрах ямар ч нөхцөл алга
  • ЗОЧИН 2018-03-01 07:45:13
    Монголд үйлдврүүдийг олноор байгуулах хэрэгтэй.Параламетаа хоёр танхимтай болгоод байдал дээрдэхгүй дордоно.Үйлдврүүд байгуулж байж ажлын байр нэмэгдэж амьдрал ...
  • Amgaa 2018-03-01 07:34:52
    Mongol bol tsalingaa goldog ajilguideltei uls shuu!! 500,000 togrognii ajil haival zahaasaa oldono zugeer l tegj ooriigoo zovoohiig husehgui baigaa ni olon!
  • irgen 2018-03-01 07:22:16
    Deer in tatvarin asuudal bas gardag shde, neg mundag turin alban haagch Ulsin baitsaagch ajilaa hiij baigaa durtei tatvar neheed suuchihna daa,
  • zochin 2018-03-01 07:16:28
    Eregtei hun 60, emegtei hun 50-55 hureed tetgevert gargahgui bol zaluuchuudad ajlyn bair oldohgui ee. Gadaad orond ch gesen 40 hursen hund mash ih shahalt irde
  • Бат 2018-03-01 05:34:51
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • зочин 2018-03-01 04:58:52
    Яааг үнэн. Монголд хийх ажил алга. Байгаа ажлын байраа дүүргэхийн тулд хүмүүсийг 40 нас хүрэв үү гүй юу ад үзээд эхэлдэг. Яана дааа
  • үнэн 2018-03-01 04:40:40
    Тэтгэврийн нас эмэгтэй 55, эрэгтэй 60 байх нь хамгийн зөв шийдэр бөгөөд залуучууд ажилтай болно.
  • bataa 2018-03-01 04:09:46
    манай нийгмийн бас нэгэн гажуудал болоод байна gej bichchee. Gehdee ene ajilguidel chin l gol asuudal shuu dee. bas neg gajuudal n bish yum l daa. undsen yum.
  • хуульч 2018-03-01 04:07:32
    ХҮҮГЭЭРЭЭ ЗҮЙРЛЭХЭД ??? мөнгөөр төр, хувийн аль ч ажилд ордог тогтолцоо МОНГОЛД цэцэглээд 18 жил болсон болохоор ЯРИАД ХЭРЭГГҮЙ ???ТЭМЦЭХ Л ҮЛДСЭН БАЙНА ??
  • z 2018-03-01 04:01:20
    Үнэхээр ажил олдохгүй шүү, Хувиараа л юм хийхгүй бол эсвэл танил талгүй бол. Монголын нийгэм амьдрал их муухай байнаа.
  • Мийгаа 2018-03-01 03:55:46
    Энэ хэдхэн монголчуудыг удирдаад аваад явчих хүн гээ үнэхээр алга гэж үүү
    • зочин 2018-03-01 04:51:10
      Удирдсан гэх нэр зүүсэн хэд нь хулгайч болчихоод байнаа наана чинь
    • алгаа 2018-03-01 04:49:41
      алга гэдгийг нь 27 жил харлаа шүү дээ