Өнөөдөр - Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр

Жилийн бүрийн гуравдугаар сарын 01-нд дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон юм.

Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан “Гамшгийн удирдлагыг сайжруулахад иргэний хамгаалалтын байгууллагын оролцоо” гэсэн уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Тус уриан хүрээнд Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд олон талт ажлуудыг зохион байгуулан тэмдэглэх юм.  

Тухайлбал, Архангай аймгийн Онцгой байдлын газраас үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулах үзэсгэлэнг Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр зохион байгуулна.

Мөн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалахад-Бидний оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулах, Нийслэлийн ерөнхий боловсролын ахлах ангийн хүүхдүүдийн дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine